top of page

УНГАРТ ШАТАХУУНЫ ИМПОРТ ЗОГСОЖ, СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨ АШИГЛАЖ БАЙНА

  • 4 minutes ago
  • 1 min read

Европт шатахууны хямрал үргэлжилж буй энэ үед Унгар улс стратегийн нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй тулгарч байгааг шинжээчид анааруулж байна. Учир нь Унгарын засгийн газар шатахууны үнэд хиймэл дээд хязгаар тавьсан нь зах зээлийн үнээс хэт доогуур болжээ. Үүний улмаас гадаадаас шатахуун импортлогчдод ашиггүй болж, дотоодын нийлүүлэлт зөвхөн үйлдвэрлэл болон стратегийн нөөцөөс хамаарах байдалд оржээ. Өнөөдрийн байдлаар дундаж үнэ:

Бензин ≈ 600–680 Ft/л

Дизель ≈ 620–760 Ft/л

Буюу бензин 1л нь 1.5–1.8 € / еврогийн үнэтэй байна.



Харин бусад орнуудын шийдлүүдийг дурдвал

🇸🇰 Словак: Зөвхөн дизель түлшинд давхар үнэ тогтоосон. Дотоодын жолооч нарт үнийг бууруулаагүй, харин гадаадын хэрэглэгчдэд үнийг нэмэгдүүлж, хэмжээний хязгаар тавьсан. Ингэснээр Польшоос хил давсан хямд шатахуун авалт буурч, дотоодын нөөц хамгаалагдав. Дотоодын зах зээл нь зах зээлийн үнийн зарчмаар ажилласаар байсан тул импорт тасрахгүй хэвээр үлджээ.

🇦🇹 Австри: Онцгой татварыг бууруулж, нефть боловсруулах үйлдвэр болон худалдаачдын ашгийн дээд хязгаар тогтоосон. Үнэ дунджаар 10 евроцентээр буурсан ч импортын боломж хаагдаагүй хэвээр байна.

🇸🇮🇭🇷 Словени & Хорват: Татварыг түр бууруулж, хурдны замын гадуурх шатахуун түгээгүүрт үнийн дээд хязгаар тогтоосон. Зах зээлийн үнийг хэсэгчлэн хадгалсанаар импорт урсгал тасрахгүй байна.

🇷🇸 Серби: Унгартай адил үнийн дээд хязгаар тогтоосон ч татварыг илүү их бууруулсан тул импортлогчдод тодорхой ашгийн орон зай үлдсэн. ЕХ-ны гишүүн биш учир татварын доод хэмжээний уялдааны шаардлагагүй нь уян хатан бодлого явуулах боломжийг нэмэгдүүлжээ.



Унгар улс үнийн хязгаараар богино хугацаанд иргэдэд хямд шатахуун санал болгож байгаа хэдий ч дунд хугацааны эрсдэл, нөөцийн хомсдолд орох эрсдэл өндөр гэж шинжээчид дүгнэж байна.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page