top of page


ГЕРМАНЫ ДӨРВӨН ИРГЭНЭЭС ХАНТА ВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ
Нидерландаас Антарктидын аялалд гарсан MV Hondius аяллын хөлөг дээр ханта вирусын халдвар гарч 3 хүн нас бараад байна. Өнөөдөр Германы дөрвөн иргэнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлалтын тээврээр Франкфурт хот руу хүргэлээ. Тэдэнд одоогоор шинж тэмдэг илрээгүй ч өндөр эрсдэлтэй хавьталд тооцон хяналтад авчээ. Хөлөг дээр нэг Герман иргэн нас барж, өөр нэг иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Өвчний шинж тэмдэгт өндөр халуурах, булчин өвдөх, амьсгалын хүндрэл багтаж байг
May 10


ИХ БРИТАНИ ХЯТАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ДУУДЖЭЭ
Их Британи Хятадын элчин сайд Жэн Зэгуанг-ийг Гадаад яамандаа дуудан тайлбар шаарджээ. Энэ нь Лондонгийн Old Bailey шүүхээс Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт хоёр хүнийг буруутайд тооцсоны дараа болсон байна. Шүүхээс Питер Вай болон Билл Юэн нарыг Хятадын талд ажиллаж, Их Британид амьдарч буй Хонг Конгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг мөрдөн тандаж байсан гэж тогтоожээ. Прокурорууд тэднийг “сүүдрийн цагдаагийн ажиллагаа” явуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Тагнуулын хэрэгт хо
May 9


ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа. Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээл
May 7


ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм. Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европ
May 6


НИДЕРЛАНДЫН АЯЛЛЫН ХӨЛӨГ ДЭЭР "HANTAVIRUS" ДЭГДЭЖ, 3 ХҮН НАС БАРЛАА
Нидерландын Oceanwide Expeditions компанийн MV Hondius аяллын хөлөг дээр хантавирусын дэгдэлт гарч, гурван зорчигч нас баржээ. Тус Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадас, шээс, шүлсээр дамжин халдварладаг. Эхний үед халуурах, ядрах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, хүндэрвэл уушигны хатгалгаа, амьсгалын дутагдалд хүргэдэг байна. Одоогоор тусгай эмчилгээ байхгүй гэж ДЭМБ мэдэгдлээ. Хөлөг онгоц 3-р сард Аргентины Ушуайа хотоос Антарктидын чиглэлд 147 зорчигч, багийн
May 6


ОХУ: ГАДААД ХЭЛНИЙ ЦАГИЙГ БАГАСГАЖ, “ОРОСЫН ОЮУН САНАА” ШИНЭ ХИЧЭЭЛ ОРНО
2026 оны 9 сарын 1-нээс ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 5–7 дугаар ангийн сурагчдын гадаад хэлний хичээлийн цагийг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, англи, франц, испани, хятад хэлний долоо хоногийн хичээлийг 3 цагаас 2 цаг болж багасах бөгөөд дунд сургуулийн нийт гадаад хэлний цаг 510-аас 408 цаг болж буурах юм. Чөлөөлөгдсөн хичээлийн цагийг “Оросын оюун санаа ба ёс суртахууны соёл” (ДНКР) нэртэй шинэ хичээлд зориулахаар төлөвлөжээ. Уг хичээлийг 5-р ангид 17 цаг,
May 3


ПЕНТАГОН ГЕРМАНААС 5,000 ЦЭРГЭЭ ТАТАХААР БОЛСНОО МЭДЭГДЛЭЭ
Пентагон 2026 оны 5 дугаар сарын 1-нд Германаас ойролцоогоор 5,000 цэрэг татан гаргахаа зарллаа. Энэ шийдвэрийг 6–12 сарын дотор хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцолжээ. Түүнчлэг Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийнхэнд “5,000-аас хамаагүй илүүг татан гаргана” гэж мэдэгдсэн байна. Харин Конгрессын гишүүн Бүгд Найрамдах Намын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Roger Wicker болон Төлөөлөгчдийн танхимын дарга Mike Rogers хамтарсан мэдэгдэлдээ энэ шийдвэр Путин-д буруу дохи
May 3


ГЕРМАНД АЛБАДАН БУЦААЛТ БУУРСАН НЬ ОУ-ЫН ДАЙНЫ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙ
2026 оны эхний улиралд Германаас 4,807 хүнийг албадан буцаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1,344 хүнээр бага үзүүлэлт юм. Таван жил дараалан өсөж байсан албадан буцаалтын тоо энэ удаа анх удаа буурсан байна. Холбооны Дотоод хэргийн яам үүний шалтгааныг Ойрхи дорнодын дайны нөхцөл хурцадсаны дараа Германы таван муж Иран руу буцаалт хийхийг түр зогсоосон. Мөн дайны бүс нутгийн иргэдийг буцаах ажил удааширсан гэж мэдээллээ. Канцлер Мерцийн засгийн газар 2026 оныг Германы хатуу
May 2


Б.МАНДАХБИЛЭГ: ЭЛЧИН САЙДУУД СУУХ ОРНОО МАШ САЙН МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ
Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа эхлүүлэхийн өмнө ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдын ажлаа амжилттай хэрэгжүүлж, хугацаагаа дуусгаж буйд тань баяр хүргэе. Сэтгүүлч: Та ХБНГУ-д томилогдон ирэхдээ тавьсан зорилтуудаа өнөөдөр эргэн харахад юу биелж, юу биелэгдээгүй вэ? Б.Мандахбилэг: Харилцаа хамтын ажиллагааг миний зорилтын дагуу чанарын дээд түвшинд гарган, манай хоёр улс Стратегийн Түншүүд болсон. Энэ ажлын хүрээнд ХБНГУ-ын За
May 1


ШВЕЙЦАРТ ХҮН АМЫГ 10 САЯД ХЯЗГААРЛАХ САНААЧИЛГЫН ДЭМЖЛЭГ ӨСӨЖ БАЙНА
Швейцар улсын нийт хүн амын тоог 10 саяаар хязгаарлах тухай санаачилгыг Швейцарын ард Түмний Намаас (Swiss People’s Party) дэвшүүлсэн бөгөөд 2026 оны 6-р сарын 14-нд бүх нийтийн санал хураалт явуулахаар товложээ. Reuters агентлаг 2026 оны 4-р сарын 29-нд мэдээлснээр, 3-р сарын эхний судалгаагаар дэмжигчид 45% байсан бол өнөөдрийн байдлаар дэмжлэг 48% болж нэмэгджээ. Хэрэв уг санал батлагдвал хүн ам 9.5 саяд хүрэх үед гадаадын иргэдэд олгох шинэ оршин суух зөвшөөрөл, гэр бү
Apr 29


УНГАРТ ШАТАХУУНЫ ИМПОРТ ЗОГСОЖ, СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨ АШИГЛАЖ БАЙНА
Европт шатахууны хямрал үргэлжилж буй энэ үед Унгар улс стратегийн нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй тулгарч байгааг шинжээчид анааруулж байна. Учир нь Унгарын засгийн газар шатахууны үнэд хиймэл дээд хязгаар тавьсан нь зах зээлийн үнээс хэт доогуур болжээ. Үүний улмаас гадаадаас шатахуун импортлогчдод ашиггүй болж, дотоодын нийлүүлэлт зөвхөн үйлдвэрлэл болон стратегийн нөөцөөс хамаарах байдалд оржээ. Өнөөдрийн байдлаар дундаж үнэ: Бензин ≈ 600–680 Ft/л Дизель ≈ 620–760 Ft/л Бу
Apr 29


1000 ГАРУЙ ВЬЕТНАМЧУУДЫГ ЕВРОПТ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГЛЭЛ ИЛЭРЧЭЭ
Бельги, Франц болон Их Британийн хууль сахиулах байгууллагууд Eurojust болон Europol-ийн дэмжлэгтэйгээр Вьетнамаас 1,000 гаруй цагаачийг хууль бусаар нэвтрүүлсэн олон улсын гэмт бүлэглэлийг илрүүлж, 19 сэжигтэн баривчилжээ. Тус ажиллагаа 4-р сарын эхнээс эхэлсэн бөгөөд сэжигтнүүдийн 16 нь Франц, 3 нь Их Британид саатуулагдсан бөгөөд хоёр улсад нийт 20 байрны үзлэг хийж 40 гаруй хууль бус цагаачыг илрүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор гэмт бүлэглэл нь цагаачд
Apr 27


ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАКРОН 2027 ОНД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Кипр улсын нийслэл Никосиа-д айлчлах үеэрээ 2027 онд улс төрийн үйл карьераа өндөрлүүлнэ гэж мэдэгдлээ. Францын үндсэн хуулиар ерөнхийлөгч дараалан хоёроос илүү удаа сонгогдож болохгүй тул 2027 оны сонгуульд нэр дэвших боломж Макронд хуулиар хаагдсан. Гэхдээ түүний өмнө ерөнхийлөгчөөс бусад сонгуульт ажил нээлттэй байгаа хэдий ч улс төрөөс бүр мөсөн явна гэж мэдэгдээд байгаа юм. Тэрээр 2017 болон 2022 онд сонгогдон түүний хоёр дахь бүрэн э
Apr 27


ЧЕРНОБЕЛЬД БАЙГАЛЬ ААЖМААР СЭРГЭЖ, ОЙ МОД, ЗЭРЛЭГ АМЬТАД ЭРГЭН ИРЖЭЭ.
1986 оны 4-р сарын 26-нд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын осолын дараа бүс нутагт их хэмжээний цацраг тархаж, Припять хот болон ойролцоох бүсээс 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, “хориотой бүс” болгосон. Харин хүнгүй болсон энэ нутагт байгаль аажмаар сэргэж, ой мод ургаж, зэрлэг амьтад эргэн ирж, чоно, буга зэрэг амьтад олширч, Европ бизон үхэр хүртэл нутагшсан байна. Гэсэн хэдий ч энэ бүс бүрэн аюулгүй болсон гэсэн үг биш. Цацраг идэвхжил одоо ч тодорхой хэ
Apr 26


ХАНХҮҮ ХАРРИ УКРАИНД ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ, БАЧУ ХОТОД ОЧЖЭЭ
Британийн Ханхүү Харри Орос-Украины дайн эхэлсэнээс хойш гуравдахь удаагаа Украинд гэнэтийн айлчлал хийж байна. Тэрээр 2026 оны 4-р сарын 23-нд Польшоор дамжин шөнийн галт тэргээр Киев иржээ. Ханхүү Харри Киевийн Аюулгүй байдлын форумд оролцож, Оросын Ерөнхийлөгч Путинд хандан дайныг зогсоохыг уриаллаа. Тэрээр Украины хүүхдүүдийг Орос руу хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа асуудлыг дурдан, энэ нь дайны гэмт хэрэг төдийгүй геноцидын шинж чанартай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. М
Apr 25


ЕВРОПЫН 4 ТОМ АГААРЫН КОМПАНИ ГАР ТЭЭШИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО
Европын томоохон дөрвөн агаарын тээврийн компани болох Lufthansa, Swiss, Austrian Airlines, Brussels Airlines нь Economy Basic ангиллын зорчигчдод бүхээгт том гар тээш үнэгүй авч орохыг 4-р сарын 28-аас хориглоно. Шинэ журам нь Lufthansa Group-ийн богино болон дунд зайн нислэгүүдийн Economy Basic ангиллын тийзэнд үйлчлэх бөгөөд зорчигчид зөвхөн суудлын доор багтах жижиг цүнх эсвэл зөөврийн компьютерийн цүнхийг үнэгүй авч явах боломжтой болно. Харин үүнээс том хэмжээтэй гар че
Apr 25


ЕВРОПЫН ОРНУУД 2026 ОНД БАГТАЖ НЭГ УДААГИЙН ХУВАНЦРЫГ ХЯЗГААРЛАНА
Европын холбоо байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлаж, 2026 он гэхэд бүх гишүүн оронд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь Single-Use Plastics Directive-ийн хүрээнд хэрэгжих юм. Шинэ зохицуулалтын дагуу нэг удаагийн хуванцар халбага, сэрээ, соруул, аяга зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хориглох бөгөөд оронд нь дахин ашиглах боломжтой хувилбаруудыг нэвтрүүлэхийг дэмжинэ. Дэлгүүр, үйлчилг
Apr 24


ЕВРОПЫН ХОЛБОО УКРАИНД 90 ТЭРБУМ ЕВРОГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООР БАТАЛЛАА
Европын холбоо өнөөдөр Украинд 90 тэрбум евро буюу 106 тэрбум ам.долларын зээлийг албан ёсоор баталлаа. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэдэн сарын турш эсрэг байр суурьтай байснаас зээл олгох ажил гацаад байсан юм. Нийт 90 тэрбум еврогийн 30 тэрбум нь Украины улсын төсөвт, үлдсэн 60 тэрбум нь цэргийн хэрэгцээ болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийг дэмжихэд зориулагдана. 2026 онд нийт 45 тэрбум еврог шилжүүлэхээр төлөвлөж байгаагийн 16.7 тэрбум нь санхүүгийн дэмжлэг, 28.3 т
Apr 24


ГЕРМАН: БҮХ ТАТВАРЫГ ЖИЛД 30 ТЭРБУМ ЕВРОГООР БУУРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦНЭ
Германы CDU, CSU намууд бүх татвар төлөгчдийн жилийн татварын ачааллыг 25–30 тэрбум еврогоор хөнгөлөх концепцийг боловсруулан танилцууллаа. Төсөлд татваргүй орлогын босгыг дор хаяж 1,000 еврогоор нэмэгдүүлэх, дээд татварын хувийг 42%-иар зогсоох босгыг 70,000 еврооос 85,000 евро болгон ахиулах санал багтсан байна. Канцлер Фридрих Мерц (CDU), Санхүүгийн сайд Ларс Клингбейл (SPD) болон CSU-ийн дарга Маркус Зёдер нар холбооны зөвлөлийн хурлаар шинэчлэлийн үндсэн чиглэлийг хэлэлц
Apr 22


ЕВРОПЫН ХОЛБОО 800 ТЭРБУМ ЕВРОГООР ДАХИН ЗЭВСЭГЛЭНЭ
Дэлхийн аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа тул Европын Холбоо түүхэндээ хамгийн том батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал ЕХ-ны “ReArm Europe-2030” стратегийн зорилт нь дэлхийн 2-р дайнаас хойш батлан хамгаалах салбарт хийж байгаа хамгийн том зэвсэглэл юм. 2030 он гэхэд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалах салбарт татан оруулж, Европын цэргийн хүчин чадлыг бүрэн шинэчлэнэ гэж мэдэгдээд байна. Одоогоор гишүүн
Apr 21
bottom of page