top of page

ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ХАТУУ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР ТОХИРОЛЦООНД ХҮРНЭ

  • Jun 2
  • 1 min read

Updated: 3 days ago

Европын Холбоо цагаачлалын бодлогоо эрс хатуужуулж байна. Өнөөдөр буюу 6-р сарын 2-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламент цагаачдын “Буцаалтын шинэ журам”-ыг тохиролцоонд хүрнэ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжих хамгийн чанга хуулийн арга хэмжээ болох юм.



Шинэ хуулиар одоог хүртэл зөвшөөрөлгүй цагаачийг зөвхөн өөрийн эх орон руу нь буцааж болдог байсан. Шинэ журмаар тэдгээр хүмүүсийг эх орноос нь өөр, гуравдагч улс руу буцаах боломжтой болно. Үүний тулд ЕХ-ны орнууд холбогдох улстай гэрээ байгуулж, “буцаалтын төв” байгуулна. Хорих дээд хугацаа 6 сараас 2 жил болж нэмэгдэнэ. Орох хориг 5 жилээс 10 жил болж уртасна. Мөн эрх бүхий байгууллагууд цагаачдын гэрт нэгжлэг хийх эрхтэй болно. Өнөөдөр тохиролцоонд хүрсний дараа Европарламент болон ЕХ-ны Зөвлөл эцсийн баримт бичгийг батлаж хууль мөрдөгдөж эхэлнэ.



Харин хүний эрхийн 250 гаруй байгууллага тус хуулийг эсэргүүцэж байна. Итали улс ижил загварыг Албани дахь төвүүдэд туршиж байгаа боловч жилд 36,000 хүн байлгах зорилтынхоо оронд ердөө 100 орчим хүнийг л байршуулж чадсан гэж жишээг иш татаж байна.

Эх сурвалж: Euronews

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page