top of page

2026 ОНЫ ДАШТ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАМГИЙН ИХ БОХИРДОЛ ҮҮСГЭХ ТЭМЦЭЭН БОЛНО

  • 2 days ago
  • 1 min read

2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн эхлэж байгаа билээ. АНУ, Канад, Мексик улсад хамтран зохион байгуулагдах хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө өмнөх бүх тэмцээний дээд амжилтыг тогтоож болзошгүй байна.



Scientists for Global Responsibility болон Environmental Defense Fund байгууллагын хамтарсан судалгаагаар 2026 оны ДАШТ-ий үеэр нийт 9.02 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарах төлөвтэй байгаа нь 2010–2022 оны хооронд зохион байгуулагдсан ДАШТ-үүдийн дундаж үзүүлэлтээс бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Нийт ялгаруулалтын 85 орчим хувийг агаарын тээвэр бүрдүүлэх төлөвтэй байна. Катарын ДАШТ-д тоглолтын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хоорондох хамгийн хол зай ердөө 55 километр байсан бол 2026 оны тэмцээний үеэр зөвхөн Нью-Жерси болон Филадельфи хотуудын хоорондох зай 154 километр байх юм. Үүний улмаас багууд болон хөгжөөн дэмжигчид хэдэн мянган километр зам туулах шаардлагатай болно.




Энэ хэмжээний ялгаруулалт нь ойролцоогоор 6.5 сая автомашин нэг жилийн турш замын хөдөлгөөнд оролцсонтой тэнцэх бөгөөд 2022 онд Катарт болсон ДАШТ-ий 5.25 сая тонн нүүрстөрөгчийн ялгаруулалтаас хавьгүй өндөр үзүүлэлт гэж судлаачид онцолжээ.



Судалгаагаар үзэгчдийн аялал нийт нүүрстөрөгчийн ялгаруулалтын 87 хувийг бүрдүүлэх бөгөөд гадаадын хөгжөөн дэмжигчид нийт суудлын ердөө 35 хувийг эзлэх ч аялалтай холбоотой ялгаруулалтын 74 хувийг дангаараа үүсгэнэ гэж тооцоолжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page