top of page

ПЕТЕР МАЖАР: ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХГҮЙ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

  • Jun 1
  • 1 min read

Унгарын Ерөнхий сайд Петер Мажар 2026 оны 6-р сарын 1-нд Ерөнхийлөгч Тамаш Шуйокийг албан тушаалаас нь огцруулах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Ерөнхийлөгч сайн дураараа огцрохгүй бол Засгийн газар хууль зүйн шаардлагатай арга хэмжээг эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.


Унгарын Ерөнхий сайд Петер Мажар
Унгарын Ерөнхий сайд Петер Мажар

Мажар Ерөнхийлөгч Шуйокийг өмнөх эрх баригч хүчний нөлөөн дор ажиллаж ирсэн гэж шүүмжилж, улс орны өмнө тулгамдсан чухал асуудлуудад үндэсний эв нэгдлийг илэрхийлж чадаагүй, харин улс төрийн тодорхой бүлгийн ашиг сонирхолд үйлчилсэн хэмээн буруутгажээ. Мөн тэрээр Унгарын төрийн тэргүүнийг парламентаар бус, ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог тогтолцоонд шилжихийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Унгарын Ерөнхийлөгч Тамаш Шуйок
Унгарын Ерөнхийлөгч Тамаш Шуйок

Харин Ерөнхийлөгч Тамаш Шуйок огцрох хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page