top of page

ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ TERMINAL 3-ЫН SKYLINE-BAHN ЗОГСОНО

  • 5 minutes ago
  • 1 min read

Fraport компанийн мэдээлснээр Франкфуртын нисэх буудлын зорчигчдыг шинэ Терминал 3 руу тээвэрлэх зориулалттай шинэ Skyline-Bahn шугам ашиглалтад орсноосоо ердөө нэг сарын дараа ажиллагааг нь түр зогсоохоор болжээ. Шалтгааныг нь “техникийн тохируулга болон системийн оновчлол” гэж тайлбарласан байна.

Франкфуртын нисэх буудлын Терминал 1-ээс Терминал 3 хүртэл зорчигчдыг найман минутаас бага хугацаанд хүргэдэг уг галт тэрэг өдөрт 25 мянга хүртэлх зорчигч, зочинд үйлчилж эхэлсний дараа ачаалал нь хэт өндөр байжээ.



Үүнтэй холбоотойгоор системийн зарим хэсгийг дахин тохируулах, галт тэрэгнүүдийг шалгах шаардлагатай болжээ. Яг ямар доголдол гарсан талаар үйлдвэрлэгч Siemens Mobility болон Fraport компаниуд тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд удирдлагын төв, галт тэрэг эсвэл замын аль хэсэгт асуудал үүссэнийг одоогоор нууцалжээ.



Нисэх буудлын зүгээс зорчигчдод найдвартай, аюулгүй, тав тухтай тээврийн үйлчилгээ үзүүлэх нь зорилго хэвээр гэдгийг онцолжээ.

Галт тэрэг зогссон хугацаанд хоёр минут тутамд явдаг 20 хүртэлх автобус орлох үйлчилгээ үзүүлэх бөгөөд зорчигчдоос илүү хугацаа тооцоолон ирэхийг хүссэн байна.

Тус 3-р терминалаас Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани шууд нислэг үйлдэж байгаа юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page