top of page

ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛЬ 6-Р САРЫН 12-НООС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛНЭ

  • Jun 3
  • 1 min read

ЕХ-ны Цагаачлалын Шинэ Хууль 2026 оны 6-р сарын 12-ноос хүчин төгөлдөр болно. Энэ нь 10 хуулийн актаас бүрдэх цогц тогтолцоо бөгөөд гишүүн орнуудын хилийн шалгалт, орогнолын процедурыг нэгдсэн стандартад оруулах зорилготой юм.



Гол өөрчлөлтүүд

1. “Аюулгүй гуравдагч орон” ЕХ-ны гишүүн орнууд цагаачдыг тэдний эх орон биш ч гэсэн “аюулгүй” хэмээн зарлагдсан гуравдагч улс руу илгээх эрхтэй болно.

2. Хугацаа уртасгасан саатуулалт

2026 оны 6-р сараас эхлэн цагаачдыг урт хугацаагаар саатуулах болон тэд дайран өнгөрсөн “аюулгүй гуравдагч орнууд” руу буцаах боломжтой болно. 

3. Буцаалтын хурд нэмэгдэнэ

Одоогоор орогнолын хүсэлт нь татгалзагдсан хүмүүсийн зөвхөн 28% нь эх оронд нь буцдаг байсан бол шинэ дүрмүүд буцаалтын хурдыг эрс нэмэгдүүлэх зорилготой. Хууль сахиулах байгууллагуудад тодорхой нөхцөлд зөвшөөрөлгүй үзлэг хийх эрх олгогдоно. 

4. EES болон ETIAS — Хилийн Шинэ Систем

2026 оны 4-р сарын 10-нд бүрэн хэрэгжинэ. Гар аргаар тамга дарахыг халж, биометрик мэдээлэл, нэр, орж гарсан огноог дижитал бүртгэлд хадгалах болно. ETIAS — 2026 оны сүүлийн улиралд эхэлнэ. Визагүй орох эрхтэй 59 улсын 1.4 тэрбум иргэн Европын 30 орон руу орохдоо урьдчилгаа зөвшөөрөл авах шаардлагатай болно. 



Харин хүний эрхийн байгууллагууд “Аюулгүй гэж нэрлэх нь тэр орнуудыг аюулгүй болгодоггүй” хэмээн мэдэгдэж, шинэ хуулиуд цагаачид болон тэдийг хүлээн авдаг олон нийтэд хор хөнөөл учруулна гэж анхааруулаад байна.

Эх сурвалж: European Commission

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page