top of page


ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗ ХӨНГӨВЧЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Европын парламент Монгол Улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх хүсэлтийг албан ёсоор Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлд хүргүүлжээ. Энэ тухай 5-р сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан Европын парламентын зургаан гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид мэдээлсэн байна. Төлөөлөгчдийг Төв Ази болон Монгол Улстай харилцах Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Giuseppina Princi: уг хэлэлцээрийг Kazakhstan-тай хэрэгжүүлж буй загвар
13 hours ago


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛЬ 6-Р САРЫН 12-НООС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛНЭ
ЕХ-ны Цагаачлалын Шинэ Хууль 2026 оны 6-р сарын 12-ноос хүчин төгөлдөр болно. Энэ нь 10 хуулийн актаас бүрдэх цогц тогтолцоо бөгөөд гишүүн орнуудын хилийн шалгалт, орогнолын процедурыг нэгдсэн стандартад оруулах зорилготой юм. Гол өөрчлөлтүүд 1. “Аюулгүй гуравдагч орон” ЕХ-ны гишүүн орнууд цагаачдыг тэдний эх орон биш ч гэсэн “аюулгүй” хэмээн зарлагдсан гуравдагч улс руу илгээх эрхтэй болно. 2. Хугацаа уртасгасан саатуулалт 2026 оны 6-р сараас эхлэн цагаачдыг урт хугацаагаар
Jun 3


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ХАТУУ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР ТОХИРОЛЦООНД ХҮРНЭ
Европын Холбоо цагаачлалын бодлогоо эрс хатуужуулж байна. Өнөөдөр буюу 6-р сарын 2-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламент цагаачдын “Буцаалтын шинэ журам”-ыг тохиролцоонд хүрнэ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжих хамгийн чанга хуулийн арга хэмжээ болох юм. Шинэ хуулиар одоог хүртэл зөвшөөрөлгүй цагаачийг зөвхөн өөрийн эх орон руу нь буцааж болдог байсан. Шинэ журмаар тэдгээр хүмүүсийг эх орноос нь өөр, гуравдагч улс руу буцаах боломжтой болно. Үүний тулд
Jun 2


ЕХ: ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД 16.5 САЯ ЕВРО ЗАРЦУУЛНА
Европын Комисс 2026 оны 5-р сарын 21-нд зохион байгуулалттай гэмт хэрэг, мансуурлын бодис болон хүн худалдаалахтай тэмцэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх 16.55 сая еврогийн төсөв гаргалаа. Уг санхүүжилт нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудыг дэмжихийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудыг ч хамрах юм. Өнөөдөр европт зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь Европын нийгэмд хүчирхийлэл, авлига болон айлган сүрдүүлэлтийг ашиглан асар их ашиг олж байна. Хүн худалдаала
May 26


ЕХ-НЫ ЦАЛИНГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ
Европын Холбооны орнууд "Цалингийн ил тод байдлын хангах" шинэ хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. тус хуулийг Герман улс 2026 оны 6 дугаар сарын 7-ноос өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй тул бэлтгэл ажил 5 дугаар сард идэвхтэй өрнөж байна. Хэрэгжих шинэ хуулиар Ажил горилогчдын эрх: Ажил олгогчид ажлын зар дээр цалингийн хэмжээ эсвэл доод, дээд хязгаарыг заавал тусгах ёстой. Мөн ярилцлагын шатанд горилогчийн өмнөх цалингийн түүхийг асуухыг хориглосон. Хүйсийн цалингийн зөрүүг арил
May 20


ТРАМП КАНАДЫГ АНУ-ЫН МУЖ БОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх, мөн Канад улсыг АНУ-ын нэг муж болгох тухай мэдэгдэл хийсний дараа Канад Арктикийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд хойд европын орнуудтай илүү ойр хамтран ажиллах хэлэлцээрт орлоо. Канадын эрх баригчид Арктик бүсээ хамгаалахад өмнөх шигээ зөвхөн АНУ-д найдахгүй байх бодлого барьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канад Гренланд, Дани болон хойд европын оронуудтай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжү
May 17


ЕХ: АЖЛАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛЧДАД УРЬДЧИЛСАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Европын Холбоо ажлаа алдсан болон алдах эрсдэлтэй ажилчдыг дэмжих санхүүгийн механизмаа өргөтгөх шийдвэр гаргалаа. Европын Парламент болон ЕХ-ний гишүүн орнууд Европын Дэлхийн өрсөлдөөний тохируулгын санг (EGF) бэхжүүлэх саналын талаар улс төрийн тохиролцоонд хүрлээ. Шинэ дүрмийн дагуу ажилчид ажлаа аль хэдийн алдсан байхад дэмжлэг хүлээн авахаас илүүтэйгээр халагдах магадлалтай болоход дахин сургалт, ажил эрхлэлтийн туслалцааг урьдчилан авах боломж нээгдэж байгаа юм. EGF-ийн
May 16


ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа. Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээл
May 7


ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм. Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европ
May 6


ЕВРОПЫН 4 ТОМ АГААРЫН КОМПАНИ ГАР ТЭЭШИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО
Европын томоохон дөрвөн агаарын тээврийн компани болох Lufthansa, Swiss, Austrian Airlines, Brussels Airlines нь Economy Basic ангиллын зорчигчдод бүхээгт том гар тээш үнэгүй авч орохыг 4-р сарын 28-аас хориглоно. Шинэ журам нь Lufthansa Group-ийн богино болон дунд зайн нислэгүүдийн Economy Basic ангиллын тийзэнд үйлчлэх бөгөөд зорчигчид зөвхөн суудлын доор багтах жижиг цүнх эсвэл зөөврийн компьютерийн цүнхийг үнэгүй авч явах боломжтой болно. Харин үүнээс том хэмжээтэй гар че
Apr 25


ЕВРОПЫН ХОЛБОО УКРАИНД 90 ТЭРБУМ ЕВРОГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООР БАТАЛЛАА
Европын холбоо өнөөдөр Украинд 90 тэрбум евро буюу 106 тэрбум ам.долларын зээлийг албан ёсоор баталлаа. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэдэн сарын турш эсрэг байр суурьтай байснаас зээл олгох ажил гацаад байсан юм. Нийт 90 тэрбум еврогийн 30 тэрбум нь Украины улсын төсөвт, үлдсэн 60 тэрбум нь цэргийн хэрэгцээ болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийг дэмжихэд зориулагдана. 2026 онд нийт 45 тэрбум еврог шилжүүлэхээр төлөвлөж байгаагийн 16.7 тэрбум нь санхүүгийн дэмжлэг, 28.3 т
Apr 24


ЕВРОПЫН ХОЛБОО 800 ТЭРБУМ ЕВРОГООР ДАХИН ЗЭВСЭГЛЭНЭ
Дэлхийн аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа тул Европын Холбоо түүхэндээ хамгийн том батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал ЕХ-ны “ReArm Europe-2030” стратегийн зорилт нь дэлхийн 2-р дайнаас хойш батлан хамгаалах салбарт хийж байгаа хамгийн том зэвсэглэл юм. 2030 он гэхэд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалах салбарт татан оруулж, Европын цэргийн хүчин чадлыг бүрэн шинэчлэнэ гэж мэдэгдээд байна. Одоогоор гишүүн
Apr 21


ӨНӨӨДРИЙН ХИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ИРЭХ ӨВӨЛ ЕВРОПЫН ХАЛААЛТЫН ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Дөрөвдүгээр сарын байдлаар Европын хийн үнэ ОУ-ын геополитикийн байдлаас шалтгаалан өсөж, айл өрхийн халаалтын зардалд дарамт учруулж болзошгүй нөхцөл үүсээд байна. Европын хийн биржийн жишиг үнээр дөрөвдүгээр сарын эхний хагаст 41-53 евро/МВт.цагийн хооронд хэлбэлзэж, гуравдугаар сард 68 евро/МВт.цаг хүрч өссөн нь ахуйн хэрэглээний хийн тариф, дулааны төлбөрт нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Европын хийн агуулахуудын дүүргэлт дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 29.56
Apr 19


ЕВРОПЫН 29 ОРОНД ШИНЭ ХИЛИЙН НЭВТРЭЛТИЙН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
Шенгений бүсийн орнуудад нэвтрэхэд өмнө нь гаалийн ажилтан паспортыг гараар шалгаж, тэмдэглэл хийдэг байсан уламжлалт аргыг халж, автоматжуулсан Entry/Exit System (EES)-ийг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Европын 29 улсад бүрэн нэвтрүүллээ. Хуучин хяналтын үед зорчигч паспортоо үзүүлж, илт хуурамч биш тохиолдолд гараар тэмдэглэгээ хийлгэн нэвтэрдэг байсан бол шинэ систем нь хурууны хээ болон нүүр царайг мэдээллийн сантай тулган шалгадаг боллоо. Ингэснээр хуурамч бичи
Apr 15


ЕВРОПТ ХАЧИГНЫ ТАРХАЛТ НЭМЭГДЭЖ, ИРГЭДЭД АНХААРУУЛГА ГАРГАЛАА
Европын олон оронд дулааны улирал эхэлснээр хачигны идэвх эрс нэмэгдэж, Иргэдийг хачигт хазуулах эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна. Хачиг нь ой мод, зүлэг, бут сөөгтэй газарт түгээмэл тархдаг бөгөөд хүн, амьтны цус сорох үедээ халдварт өвчин дамжуулах эрсдэлтэй байдаг. “Lyme disease” хамгийн түгээмэл хачигны халдвар бөгөөд бактериар үүсгэгддэг өвчин юм. Шинж тэмдэг нь хазуулсан газрын эргэн тойронд улаан, цагираг хэлбэрийн тууралт үүсэх, халуурах, ядрах, булчин, үе мөч
Apr 14


ЕВРОП ОРОН СУУЦНЫ ХЯМРАЛД ӨРТӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛҮҮД ХОЙШИЛЖ БАЙНА
ЕХ-ны нийт байрны хомсдол өнөөдөр 2.25 сая хүрээд байна. Гэвч 2026 онд шинээр барьж байгаа орон сууцны тоо үүний 50 хувьд ч хүрэхгүй байгаа юм. 2016 оноос хойш ЕХ-д орон сууцны үнэ 60.5 хувиар, түрээс 28 хувиар өссөн бол 24–35 насны залуусын өмчлөлийн хувь 2005 оноос 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Герман Германы Канцлер Фридрих Мерз орон сууцны хямралыг “манай үеийн нийгмийн асуудал” хэмээн нэрлэв. Герман 2026 онд 400,000 шинэ байр барих зорилтоос ердөө 240,000-г л гүйцэтг
Apr 11


ОРМУЗЫН ХООЛОЙ НЭЭГДЭХГҮЙ БОЛ ЕВРОПТ ЗУНЫ НИСЛЭГИЙН 5–10% ЦУЦЛАГДАНА
2026 оны 2-р сард Ормузын хоолой хаагдснаас хойш дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн саатал үүсээд байна. Өнөөдөр Европт дизель болон нисэх онгоцны түлшний хомсдол үүсч, үнэ 60–70%-иар өслөө. Итали дахь дөрвөн нисэх буудал түлшний хязгаарлалт хийж, Ryanair зуны нислэгийн 5–10%-ийг цуцлах магадлалтай гэж мэдэгдээд байна. Испани, Герман, Итали, Португал, Австри хамтарсан захидал бичиж Европын Комисст эрчим хүч, энергийн компаниудын хэт ашгийг татвар
Apr 10


ФРАНЦ, ИСПАНИ: ЕВРОП ТИВ НЭГДСЭН АРМИТАЙ БОЛОХ ЁСТОЙ
АНУ НАТО-оос гарах боломжтой гэсэн Доналд Трампын мэдэгдэл, Европын аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдал бий болгоод байна. Үүнтэй холбоотойгоор Франц, Испани зэрэг орнууд Европ тив өөрийн батлан хамгаалах чадавхыг бие даан бэхжүүлэх шаардлагатайг онцолж, нэгдсэн Европын армийг бэхжүүлэх санааг идэвхтэй хэлэлцэж, бүх талаар санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн АНУ NATO дарь оролцоогоо бодитоор бууруулбал Европын аюулгүй байдалд түр хугацаанд сул
Apr 9


ЕХ: ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ БОЛОН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ
ЕХ-оос 2030 он хүртэл ухаалаг утсаар ашиглах дижитал жолооны үнэмлэх, мөн хил дамнан хэрэгжих зөрчил гаргасан жолоочийн жолоодох эрхийг хасах зэрэг томоохон өөрчлөлтүүд шинэ журамд заажээ. Journas News гол өөрчлөлтүүд танд хүргэж байна. ДИЖИТАЛ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ 2030 он гэхэд бүх ЕХ оронд ашиглах боломжтой нэгдсэн дижитал үнэмлэх нэвтэрнэ. Жолооч хүсвэл уламжлалт карт хэлбэрийн үнэмлэх авах эрх хэвээр байх бөгөөд хоёр хувилбар нь адил хүчинтэй. ХИЛ ДАМНАН ХЭРЭГЖИХ ЖОЛООДОХ ЭРХ
Oct 27, 2025


ЕВРОПЫН ОРНУУД ХИЛИЙН ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ ХУРУУНЫ ХЭЭГЭЭР БҮРТГЭНЭ
Европын Холбоо (ЕХ) 2025 оны 10 дугаар сарын 12-ноос Шенгений бүс рүү зорчих бүх гуравдагч орны иргэдэд зориулсан шинэ хилийн бүртгэлийн...
Sep 16, 2025
bottom of page