2000-10,000 ЕВРОГООР ЦАГААЧ ЗӨӨДӨГ БАЛКАНЫ БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БАРИГДЖЭЭ
- 5 days ago
- 1 min read

Герман, Сербийн эрх баригчид Eurojust, Europol-ын дэмжлэгтэйгээр Балканы маршрутаар 600 гаруй цагаачийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж сэжиглэгдэж буй сүлжээний гол зохион байгуулагчдын нэгийг наймдугаар сарын 5-нд Белград хотод баривчилжээ.

Сүлжээ нь Сирийн иргэдийг Сербиэс Унгар, эсвэл Босни, Герцеговинаас Хорват руу хууль бусаар нэвтрүүлж, улмаар Словак, Чех, Польш, Австриар дамжуулан Герман болон Баруун Европын бусад оронд тээвэрлэдэг байжээ.
Нэг цагаачийг хил нэвтрүүлэхэд 2,000-10,000 евро авдаг байсан бөгөөд баривчлагдсан этгээд Сербид сүлжээний гол зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Мөн ажиллагааны хүрээнд 2022- оноос нийт 1000 гаруй цагаачийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хоёр тусдаа сүлжээтэй холбоотой сэжигтнүүдийг илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг Германы болон Сербийн эрх баригчид хамтран явуулсан бөгөөд Europol мэдээлэл солилцоо, дүн шинжилгээгээр дэмжжээ.



Comments