top of page

ЕВРОПЫН ХАМГИЙН ӨНДӨР ОРГИЛ MONT BLANC-ИЙН МӨС ХУРДТАЙ ХАЙЛЖ БАЙНА

Sep 10
1 min read

Европын хамгийн өндөр оргил болох Франц, Италийн хил дээр орших Мон Блан уулын мөнх цас, мөс энэ зуны рекорд халалтын үеэр эрчимтэй хайлж, уулын бүс дэх хад нуралтын эрсдэлийг нэмэгдүүлжээ. Далайн түвшнээс дээш 4805 метр өндөр Мон Блан орчмын өндөрлөг бүсэд олон мянган жилийн турш уулын тогтоцыг тогтвортой байлгаж ирсэн мөнх цэвдэг хөрс гэсэж байна. Үүний улмаас хад чулуу суларч, нуралт нэмэгдэн, уулчдын ашигладаг зарим зам, гарцуудыг түр хугацаагаар хаахад хүрчээ.



Savoie Mont Blanc их сургуулийн судлаач Людовик Раванелийн тооцоолсноор 2026 онд тус бүсэд ойролцоогоор 400 томоохон хад нуралт бүртгэгдэх төлөвтэй байгаа нь 20 жилийн өмнөх үеийнхээс 10 дахин өндөр үзүүлэлт аж. Мөн Мон Блангийн ойролцоох 3842 метрийн өндөрт орших Aiguille du Midi оргилд долдугаар сарын дундаж температур 1994 онд 1.6 хэм байсан бол энэ онд 3.3 хэм хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоожээ.



Судлаачдын үзэж буйгаар температурын өсөлт үргэлжилсээр байвал Альпийн өндөр уулсын мөнх цэвдэг, мөсөн голын хайлалт цаашид эрчимжиж, уулын тогтоц, аялал жуулчлал болон уулчдын аюулгүй байдалд улам их нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page