top of page


ЕХ АЯЛАЛ ТАСАЛДСАН ҮЕД БУЦААН ОЛГОЛТ АВАХ ЖУРМЫГ ХЯЛБАРШУУЛЛАА
Европын парламент аялал, тээврийн үйлчилгээ тасалдсан үед зорчигчид буцаан олголт болон нөхөн төлбөр нэхэмжлэх үйл явцыг хялбаршуулах нэгдсэн маягтыг баталлаа. Уг зохицуулалт нь агаарын, төмөр замын, автобус болон усан тээврийн зорчигчдод хамаарч, хүсэлт гаргах үйл явцыг ЕХ-ны хэмжээнд нэг мөр болгох зорилготой. Мөн зуучлагчаар дамжуулан тасалбар захиалсан зорчигчдын буцаан олголтын нөхцөлийг тодорхой болгож, эрх бүхий буцаан олголтыг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгаж, т
2 days ago


ЕВРОП, ТӨВ АЗИЙН ИРГЭДИЙГ ОНИЛСОН 94 ЗАЛИЛАНГИЙН КОЛЛ-ТӨВИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Герман, Украины хууль сахиулах байгууллагууд хамтарсан ажиллагаагаар Украин даяар 94 залилангийн колл-төвийг хааж, 411 нэгжлэг хийж, 1,794 операторын ажлын байрыг устгажээ. Хэрэгт удирдсан 26 хүнийг сэжигтнээр татсан байна. Хууль сахиулагчид олон мянган компьютер, утас, SIM карт, криптовалютын түрийвч, бэлэн мөнгө, алт, тээврийн хэрэгсэл хураажээ. Утасны залилангийн хохирогчид Украин, Европын холбооны орнууд, Израиль болон Төв Азийн зарим улс үүний дотор Монгол улсын иргэд бү
6 days ago


ШВЕЙЦАРТ ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ УЛС ДАЯАР ХАЙЖ БАЙНА
Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө 02:30 цагийн орчимд Швейцарын Арау (Aarau) хотод болсон буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, буудалцаан Шахен дүүргийн морин уралдааны талбайд “Aarau Rave VOL. 7” техно үдэшлэг болж байх үеэр гарсан бөгөөд уг арга хэмжээнд ойролцоогоор 3,500 хүн оролцжээ. Буудалцааны улмаас 22 настай эмэгтэй газар дээрээ шархаа даалгүй нас барсан бол 24-27 насны дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй шархадсан
Aug 30


ЕВРОПТ 2026 ОНД ОЙН ТҮЙМЭРТ 616 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙ ШАТААД БАЙНА
Европ даяар ойн түймрийн нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн (JRC) мэдээллээр наймдугаар сарын 19-ний байдлаар Европт 616,202 га талбай түймэрт өртөөд байна. Энэ нь 2026 оныг Европын сүүлийн жилүүдийн хамгийн хүнд түймрийн улирал болж байгааг онцолжээ. Испани, Португал, Грек, Франц, Итали, Балканы орнууд төдийгүй Бельги, Герман зэрэг түймрийн эрсдэл харьцангуй бага гэж тооцогддог хойд хэсгийн орнуудад ч томоохон түймэр гарчээ. Бельг
Aug 21


2000-10,000 ЕВРОГООР ЦАГААЧ ЗӨӨДӨГ БАЛКАНЫ БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БАРИГДЖЭЭ
Герман, Сербийн эрх баригчид Eurojust, Europol-ын дэмжлэгтэйгээр Балканы маршрутаар 600 гаруй цагаачийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж сэжиглэгдэж буй сүлжээний гол зохион байгуулагчдын нэгийг наймдугаар сарын 5-нд Белград хотод баривчилжээ. Сүлжээ нь Сирийн иргэдийг Сербиэс Унгар, эсвэл Босни, Герцеговинаас Хорват руу хууль бусаар нэвтрүүлж, улмаар Словак, Чех, Польш, Австриар дамжуулан Герман болон Баруун Европын бусад оронд тээвэрлэдэг байжээ. Нэг цагаачийг хил нэвтрүүлэ
Aug 20


ЕХ: ЦАХИЛГААН БАРААГ ЗАСВАРЛУУЛАХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Европын Холбоонд эвдэрсэн цахилгаан бараа, электрон төхөөрөмжөө шууд шинээр солихын оронд засварлуулах боломжийг нэмэгдүүлсэн “Барааг засварлах эрхийн тухай” Директив 2026 оны 7 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ дүрэм нь хэрэглэгчдийг эвдэрсэн бүтээгдэхүүнээ хаяж, шинээр худалдан авахаас илүүтэй засварлуулж, ашиглалтын хугацааг нь уртасгахад чиглэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн зардлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдал, байгаль орчны бохирдлыг багасгах зорилготой юм
Aug 19


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ БОДЛОГО АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ ТӨВЛӨРЧ БАЙНА
Европын Холбооны Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ хууль энэ оны зургадугаар сарын 12-ноос бүрэн хэрэгжиж эхэлсэн ч хил хамгаалалт, хууль бус шилжилт хөдөлгөөн болон буцаах ажиллагаанд түлхүү анхаарч байгаа нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх хэрэгцээтэй зөрчилдөж байна. Тус журамд нийт 10 хууль эрх зүйн баримт бичгээс бүрддэг. (Migration and Home Affairs) ЕХ-ны Хөдөлмөрийн байгууллагын 2025 оны EURES тайланд Европ даяар 2,617 төрлийн ажил мэргэжилд ажиллах хүчний
Aug 11


ЕВРОПЫН ХОЛБОО: AI-ИЙН ХУРДНААС ИЛҮҮ АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ЧУХАЛ
Европын Холбоо хиймэл оюун ухааны шинэ загваруудыг бүс нутагтаа нэвтрүүлэхийн өмнө аюулгүй байдал, эрсдэл, мэдээллийн үнэн зөв байдал, хэрэглэгчийн эрхэд үзүүлэх нөлөөллийг илүү нарийн үнэлэх шинэ зохицуулалтаа энэ 7 хоногоос эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Шинэ журам нь OpenAI, Google, Anthropic зэрэг компаниудын AI загваруудыг зах зээлд гаргахаас өмнө нэмэлт шаардлага хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг баталгаажуулах боломжийг Европы
Aug 6


УЛС ОРНУУД ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ СТРАТЕГИА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Европын Холбооны Хамтарсан Судалгааны Төвийн (JRC) 2025 оны судалгаагаар европчуудын 13 хувь нь “байнга эсвэл үргэлж” ганцаарддаг бол 36 хувь нь хааяа ганцаардлыг мэдэрдэг гэжээ. Судалгаанд хамгийн их өртөж буй бүлгээр 15–30 насны залуусыг онцолсон байна. Мөн 2024 онд Европын 18–35 насны залуусыг хамарсан судалгаагаар 57 хувь нь өөрийгөө дунд болон өндөр түвшний ганцаардалтай гэж үнэлжээ. Францад энэ үзүүлэлт хамгийн өндөр түвшинд хүрч, залуусын бараг гуравны хоёр нь ямар нэг
Jun 19


БАРУУН ЕВРОПЫН ОРНУУД ХАЛУУНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026 оны 6-р сарын 18-наас эхлэн Баруун болон Өмнөд Европын орнуудад Сахарын халуун агаарын урсгал нөлөөллөөр халууны давалгаа эхлэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт агаарын температур 40 хэмд хүрч, шөнийн температур 20–25 хэмээс доош буухгүй “тропик шөнүүд” үргэлжлэхийг цаг уурчид анхааруулж байна. 🇪🇸 Испани – Севилья, Кордова, Сарагоса орчимд 40 хэм хүрч болзошгүй. Шөнийн температур өндөр хэвээр байх төлөвтэй. 🇫🇷 Франц – Парис болон өмнөд бүсүүдэд 34–40 хэм хүрэх төлөвт
Jun 18


ШВЕЙЦАРТ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ХҮН АМЫГ 10 САЯД БАРИХ САНАЛ УНАЛАА
2026 оны 6-р сарын 14-нд Швейцар улсад болсон үндэсний санал асуулгаар хүн амыг 10 саяас хэтрүүлэхгүй байх тухай санаачилгыг иргэдийн 55% нь эсэргүүцэж, 45% нь дэмжжээ. Санал хураалтын ирц 58.86% хүрсэн тул хүчин төгөлдөрт тооцсон байна. Ингэснээр Швейцар улс цагаачлалын нээлттэй бодлогоо хэвээр үлдээж байгаа юм. Уг санаачилгыг Швейцарийн Ардын Нам (SVP) гаргасан бөгөөд хүн ам 9.5 саяд хүрсэн тохиолдолд цагаачлалын бодлогыг чангатгах, цаашлаад Европын Холбоотой байгуулсан чөл
Jun 15


ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗ ХӨНГӨВЧЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Европын парламент Монгол Улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх хүсэлтийг албан ёсоор Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлд хүргүүлжээ. Энэ тухай 5-р сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан Европын парламентын зургаан гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид мэдээлсэн байна. Төлөөлөгчдийг Төв Ази болон Монгол Улстай харилцах Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Giuseppina Princi: уг хэлэлцээрийг Kazakhstan-тай хэрэгжүүлж буй загвар
Jun 13


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛЬ 6-Р САРЫН 12-НООС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛНЭ
ЕХ-ны Цагаачлалын Шинэ Хууль 2026 оны 6-р сарын 12-ноос хүчин төгөлдөр болно. Энэ нь 10 хуулийн актаас бүрдэх цогц тогтолцоо бөгөөд гишүүн орнуудын хилийн шалгалт, орогнолын процедурыг нэгдсэн стандартад оруулах зорилготой юм. Гол өөрчлөлтүүд 1. “Аюулгүй гуравдагч орон” ЕХ-ны гишүүн орнууд цагаачдыг тэдний эх орон биш ч гэсэн “аюулгүй” хэмээн зарлагдсан гуравдагч улс руу илгээх эрхтэй болно. 2. Хугацаа уртасгасан саатуулалт 2026 оны 6-р сараас эхлэн цагаачдыг урт хугацаагаар
Jun 3


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ХАТУУ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР ТОХИРОЛЦООНД ХҮРНЭ
Европын Холбоо цагаачлалын бодлогоо эрс хатуужуулж байна. Өнөөдөр буюу 6-р сарын 2-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламент цагаачдын “Буцаалтын шинэ журам”-ыг тохиролцоонд хүрнэ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжих хамгийн чанга хуулийн арга хэмжээ болох юм. Шинэ хуулиар одоог хүртэл зөвшөөрөлгүй цагаачийг зөвхөн өөрийн эх орон руу нь буцааж болдог байсан. Шинэ журмаар тэдгээр хүмүүсийг эх орноос нь өөр, гуравдагч улс руу буцаах боломжтой болно. Үүний тулд
Jun 2


ЕХ: ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД 16.5 САЯ ЕВРО ЗАРЦУУЛНА
Европын Комисс 2026 оны 5-р сарын 21-нд зохион байгуулалттай гэмт хэрэг, мансуурлын бодис болон хүн худалдаалахтай тэмцэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх 16.55 сая еврогийн төсөв гаргалаа. Уг санхүүжилт нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудыг дэмжихийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудыг ч хамрах юм. Өнөөдөр европт зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь Европын нийгэмд хүчирхийлэл, авлига болон айлган сүрдүүлэлтийг ашиглан асар их ашиг олж байна. Хүн худалдаала
May 26


ТРАМП КАНАДЫГ АНУ-ЫН МУЖ БОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх, мөн Канад улсыг АНУ-ын нэг муж болгох тухай мэдэгдэл хийсний дараа Канад Арктикийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд хойд европын орнуудтай илүү ойр хамтран ажиллах хэлэлцээрт орлоо. Канадын эрх баригчид Арктик бүсээ хамгаалахад өмнөх шигээ зөвхөн АНУ-д найдахгүй байх бодлого барьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канад Гренланд, Дани болон хойд европын оронуудтай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжү
May 17


ЕХ: АЖЛАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛЧДАД УРЬДЧИЛСАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Европын Холбоо ажлаа алдсан болон алдах эрсдэлтэй ажилчдыг дэмжих санхүүгийн механизмаа өргөтгөх шийдвэр гаргалаа. Европын Парламент болон ЕХ-ний гишүүн орнууд Европын Дэлхийн өрсөлдөөний тохируулгын санг (EGF) бэхжүүлэх саналын талаар улс төрийн тохиролцоонд хүрлээ. Шинэ дүрмийн дагуу ажилчид ажлаа аль хэдийн алдсан байхад дэмжлэг хүлээн авахаас илүүтэйгээр халагдах магадлалтай болоход дахин сургалт, ажил эрхлэлтийн туслалцааг урьдчилан авах боломж нээгдэж байгаа юм. EGF-ийн
May 16


ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа. Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээл
May 7


ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм. Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европ
May 6


ШВЕЙЦАРТ ХҮН АМЫГ 10 САЯД ХЯЗГААРЛАХ САНААЧИЛГЫН ДЭМЖЛЭГ ӨСӨЖ БАЙНА
Швейцар улсын нийт хүн амын тоог 10 саяаар хязгаарлах тухай санаачилгыг Швейцарын ард Түмний Намаас (Swiss People’s Party) дэвшүүлсэн бөгөөд 2026 оны 6-р сарын 14-нд бүх нийтийн санал хураалт явуулахаар товложээ. Reuters агентлаг 2026 оны 4-р сарын 29-нд мэдээлснээр, 3-р сарын эхний судалгаагаар дэмжигчид 45% байсан бол өнөөдрийн байдлаар дэмжлэг 48% болж нэмэгджээ. Хэрэв уг санал батлагдвал хүн ам 9.5 саяд хүрэх үед гадаадын иргэдэд олгох шинэ оршин суух зөвшөөрөл, гэр бү
Apr 29
bottom of page