top of page

ШВЕЙЦАРТ ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ УЛС ДАЯАР ХАЙЖ БАЙНА

Aug 30
1 min read

Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө 02:30 цагийн орчимд Швейцарын Арау (Aarau) хотод болсон буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, буудалцаан Шахен дүүргийн морин уралдааны талбайд “Aarau Rave VOL. 7” техно үдэшлэг болж байх үеэр гарсан бөгөөд уг арга хэмжээнд ойролцоогоор 3,500 хүн оролцжээ. Буудалцааны улмаас 22 настай эмэгтэй газар дээрээ шархаа даалгүй нас барсан бол 24-27 насны дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй шархадсан байна. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Хохирогчид бүгд Швейцарт оршин суудаг хүмүүс байна.



Гэрчүүдийн мэдээлснээр хүмүүс эхэндээ буун дууг салют гэж андуурсан бөгөөд удалгүй сандарч, ойролцоох барилга байгууламжид хоргоджээ. Буудалцаан үйлдсэн этгээд буюу этгээдүүд одоогоор баригдаагүй бөгөөд Швейцарын цагдаа нар өргөн хүрээний эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.



Цагдаа нарын мэдээлснээр хэргийн шалтгаан, сэдэл болон яг ямар нөхцөлд буудалцаан болсон нь одоогоор тодорхойгүй байна. Мөн хэргийн газар Германы хилтэй харьцангуй ойр байрладаг тул Германы Фрайбург хотын цагдаагийн алба эрэн сурвалжлах ажиллагаанд Швейцарын талд тусалж байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page