top of page


ЕВРОПЫН ХАМГИЙН ӨНДӨР ОРГИЛ MONT BLANC-ИЙН МӨС ХУРДТАЙ ХАЙЛЖ БАЙНА
Европын хамгийн өндөр оргил болох Франц, Италийн хил дээр орших Мон Блан уулын мөнх цас, мөс энэ зуны рекорд халалтын үеэр эрчимтэй хайлж, уулын бүс дэх хад нуралтын эрсдэлийг нэмэгдүүлжээ. Далайн түвшнээс дээш 4805 метр өндөр Мон Блан орчмын өндөрлөг бүсэд олон мянган жилийн турш уулын тогтоцыг тогтвортой байлгаж ирсэн мөнх цэвдэг хөрс гэсэж байна. Үүний улмаас хад чулуу суларч, нуралт нэмэгдэн, уулчдын ашигладаг зарим зам, гарцуудыг түр хугацаагаар хаахад хүрчээ. Savoie Mon
Sep 10


ЕВРОПТ 2026 ОНД ОЙН ТҮЙМЭРТ 616 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙ ШАТААД БАЙНА
Европ даяар ойн түймрийн нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн (JRC) мэдээллээр наймдугаар сарын 19-ний байдлаар Европт 616,202 га талбай түймэрт өртөөд байна. Энэ нь 2026 оныг Европын сүүлийн жилүүдийн хамгийн хүнд түймрийн улирал болж байгааг онцолжээ. Испани, Португал, Грек, Франц, Итали, Балканы орнууд төдийгүй Бельги, Герман зэрэг түймрийн эрсдэл харьцангуй бага гэж тооцогддог хойд хэсгийн орнуудад ч томоохон түймэр гарчээ. Бельг
Aug 21


2000-10,000 ЕВРОГООР ЦАГААЧ ЗӨӨДӨГ БАЛКАНЫ БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БАРИГДЖЭЭ
Герман, Сербийн эрх баригчид Eurojust, Europol-ын дэмжлэгтэйгээр Балканы маршрутаар 600 гаруй цагаачийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж сэжиглэгдэж буй сүлжээний гол зохион байгуулагчдын нэгийг наймдугаар сарын 5-нд Белград хотод баривчилжээ. Сүлжээ нь Сирийн иргэдийг Сербиэс Унгар, эсвэл Босни, Герцеговинаас Хорват руу хууль бусаар нэвтрүүлж, улмаар Словак, Чех, Польш, Австриар дамжуулан Герман болон Баруун Европын бусад оронд тээвэрлэдэг байжээ. Нэг цагаачийг хил нэвтрүүлэ
Aug 20


ЕХ: ЦАХИЛГААН БАРААГ ЗАСВАРЛУУЛАХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Европын Холбоонд эвдэрсэн цахилгаан бараа, электрон төхөөрөмжөө шууд шинээр солихын оронд засварлуулах боломжийг нэмэгдүүлсэн “Барааг засварлах эрхийн тухай” Директив 2026 оны 7 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ дүрэм нь хэрэглэгчдийг эвдэрсэн бүтээгдэхүүнээ хаяж, шинээр худалдан авахаас илүүтэй засварлуулж, ашиглалтын хугацааг нь уртасгахад чиглэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн зардлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдал, байгаль орчны бохирдлыг багасгах зорилготой юм
Aug 19


ХУЛГАЙЛАГДСАН ЭРДЭНЭСҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ЗАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ
Францын Луврын музейн Аполлон танхимаас 2025 оны аравдугаар сарын 19-нд хулгайлагдсан Францын хааны эрдэнэсийн хэрэг мөрдөн шалгагдсаар байгаа ч гол үнэт зүйлсийн ихэнх нь одоо хүртэл олдоогүй байна. Тухайн үед нийт есөн үнэт үзмэр алдагдсанаас зугтах замдаа гээгдсэн титэм олдсон бол үлдсэн найман эрдэнэ сураггүй хэвээр байна. Тэдгээрийн нийт үнэ цэнийг ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая ам.доллар гэж тооцож байгаа юм. Мэргэжилтнүүд хулгайчид үнэт эдлэлүүдийг бүхлээр нь ха
Aug 15


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ БОДЛОГО АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ ТӨВЛӨРЧ БАЙНА
Европын Холбооны Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ хууль энэ оны зургадугаар сарын 12-ноос бүрэн хэрэгжиж эхэлсэн ч хил хамгаалалт, хууль бус шилжилт хөдөлгөөн болон буцаах ажиллагаанд түлхүү анхаарч байгаа нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх хэрэгцээтэй зөрчилдөж байна. Тус журамд нийт 10 хууль эрх зүйн баримт бичгээс бүрддэг. (Migration and Home Affairs) ЕХ-ны Хөдөлмөрийн байгууллагын 2025 оны EURES тайланд Европ даяар 2,617 төрлийн ажил мэргэжилд ажиллах хүчний
Aug 11


ЕВРОПЫН ХОЛБОО: AI-ИЙН ХУРДНААС ИЛҮҮ АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ЧУХАЛ
Европын Холбоо хиймэл оюун ухааны шинэ загваруудыг бүс нутагтаа нэвтрүүлэхийн өмнө аюулгүй байдал, эрсдэл, мэдээллийн үнэн зөв байдал, хэрэглэгчийн эрхэд үзүүлэх нөлөөллийг илүү нарийн үнэлэх шинэ зохицуулалтаа энэ 7 хоногоос эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Шинэ журам нь OpenAI, Google, Anthropic зэрэг компаниудын AI загваруудыг зах зээлд гаргахаас өмнө нэмэлт шаардлага хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг баталгаажуулах боломжийг Европы
Aug 6


ФРАНЦАД ГАРСАН ОЙН ТҮЙМЭРТ 3,500 ХҮН АМТАЙ ЛЕ ПОРЖ СУУРИН БҮРЭН СҮЙДЛЭЭ
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нюнезийн мэдээлснээр Франц улсад оны эхнээс хойш нийт 115,000 гектар талбай шатсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилүүдээс хамаагүй их үзүүлэлт юм. Франц Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн том энх цагийн нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна гэж мэдэгдлээ. Хамгийн хүнд бүс нутаг болоа Жиронд мужаас 167,000 хүн, харин ойролцоох Ланд мужаас 31,000 хүн нүүлгэн шилжүүлэгдээд байна. Жирондын түймрийн улмаас 220,000 орчим хүн одоогоор нүүлгэн шилжигдсэн байна.
Jul 27


ФРАНЦАД ЭБОЛА ВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА
2026 оны зургаадугаар сарын 24-нд Франц улсад Эбола вирусийн халдварын тохиолдол албан ёсоор батлагдлаа. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хүмүүнлэгийн ажиллагаанд оролцоод эх орондоо буцаж ирсэн нэгэн эмчийн шинжилгээний хариу эерэг гарсныг Францын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Энэ нь Франц улсад бүртгэгдсэн Эбола вирусийн анхны тохиолдол төдийгүй БНАКУ-д үргэлжилж буй одоогийн дэгдэлтийн үеэр Африк тивээс гадна илэрсэн анхны батлагдсан тохиолдол болж байна. Одоогийн дэгдэл
Jun 25


УЛС ОРНУУД ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ СТРАТЕГИА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Европын Холбооны Хамтарсан Судалгааны Төвийн (JRC) 2025 оны судалгаагаар европчуудын 13 хувь нь “байнга эсвэл үргэлж” ганцаарддаг бол 36 хувь нь хааяа ганцаардлыг мэдэрдэг гэжээ. Судалгаанд хамгийн их өртөж буй бүлгээр 15–30 насны залуусыг онцолсон байна. Мөн 2024 онд Европын 18–35 насны залуусыг хамарсан судалгаагаар 57 хувь нь өөрийгөө дунд болон өндөр түвшний ганцаардалтай гэж үнэлжээ. Францад энэ үзүүлэлт хамгийн өндөр түвшинд хүрч, залуусын бараг гуравны хоёр нь ямар нэг
Jun 19


БАРУУН ЕВРОПЫН ОРНУУД ХАЛУУНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026 оны 6-р сарын 18-наас эхлэн Баруун болон Өмнөд Европын орнуудад Сахарын халуун агаарын урсгал нөлөөллөөр халууны давалгаа эхлэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт агаарын температур 40 хэмд хүрч, шөнийн температур 20–25 хэмээс доош буухгүй “тропик шөнүүд” үргэлжлэхийг цаг уурчид анхааруулж байна. 🇪🇸 Испани – Севилья, Кордова, Сарагоса орчимд 40 хэм хүрч болзошгүй. Шөнийн температур өндөр хэвээр байх төлөвтэй. 🇫🇷 Франц – Парис болон өмнөд бүсүүдэд 34–40 хэм хүрэх төлөвт
Jun 18


ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗ ХӨНГӨВЧЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Европын парламент Монгол Улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх хүсэлтийг албан ёсоор Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлд хүргүүлжээ. Энэ тухай 5-р сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан Европын парламентын зургаан гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид мэдээлсэн байна. Төлөөлөгчдийг Төв Ази болон Монгол Улстай харилцах Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Giuseppina Princi: уг хэлэлцээрийг Kazakhstan-тай хэрэгжүүлж буй загвар
Jun 13


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ХАТУУ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР ТОХИРОЛЦООНД ХҮРНЭ
Европын Холбоо цагаачлалын бодлогоо эрс хатуужуулж байна. Өнөөдөр буюу 6-р сарын 2-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламент цагаачдын “Буцаалтын шинэ журам”-ыг тохиролцоонд хүрнэ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжих хамгийн чанга хуулийн арга хэмжээ болох юм. Шинэ хуулиар одоог хүртэл зөвшөөрөлгүй цагаачийг зөвхөн өөрийн эх орон руу нь буцааж болдог байсан. Шинэ журмаар тэдгээр хүмүүсийг эх орноос нь өөр, гуравдагч улс руу буцаах боломжтой болно. Үүний тулд
Jun 2


ФРАНЦ: 12 НАСТАЙ ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ХОЁР ХҮҮХДИЙГ СААТУУЛЖЭЭ
Францын баруун хойд хэсэгт орших Рен хотод ням гаригийн орой 12 настай эрэгтэй хүүхэд амь насаа алдаж оршин суугчдыг цочиролд оруулаад байна. Хүүхдийн хүзүүнд алчуур чангалагдсан байдалтай байсан бөгөөд яаралтай тусламж ирэх үед зүрх нь зогссон байжээ. Мөрдөн байцаалтын анхны мэдээллээр загасчин нэгэн хүүхдийн хашхираан сонсоод яаралтай тусламж дуудсан боловч хүүхдийг олж чадаагүй байна. Удалгүй гэрчүүд хүүхдийг олж, цагдаа болон яаралтай тусламжийн алба руу мэдэгджээ. Гал у
May 26


ТРАМП КАНАДЫГ АНУ-ЫН МУЖ БОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх, мөн Канад улсыг АНУ-ын нэг муж болгох тухай мэдэгдэл хийсний дараа Канад Арктикийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд хойд европын орнуудтай илүү ойр хамтран ажиллах хэлэлцээрт орлоо. Канадын эрх баригчид Арктик бүсээ хамгаалахад өмнөх шигээ зөвхөн АНУ-д найдахгүй байх бодлого барьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канад Гренланд, Дани болон хойд европын оронуудтай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжү
May 17


ЕХ: АЖЛАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛЧДАД УРЬДЧИЛСАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Европын Холбоо ажлаа алдсан болон алдах эрсдэлтэй ажилчдыг дэмжих санхүүгийн механизмаа өргөтгөх шийдвэр гаргалаа. Европын Парламент болон ЕХ-ний гишүүн орнууд Европын Дэлхийн өрсөлдөөний тохируулгын санг (EGF) бэхжүүлэх саналын талаар улс төрийн тохиролцоонд хүрлээ. Шинэ дүрмийн дагуу ажилчид ажлаа аль хэдийн алдсан байхад дэмжлэг хүлээн авахаас илүүтэйгээр халагдах магадлалтай болоход дахин сургалт, ажил эрхлэлтийн туслалцааг урьдчилан авах боломж нээгдэж байгаа юм. EGF-ийн
May 16


ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа. Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээл
May 7


ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм. Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европ
May 6


1000 ГАРУЙ ВЬЕТНАМЧУУДЫГ ЕВРОПТ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГЛЭЛ ИЛЭРЧЭЭ
Бельги, Франц болон Их Британийн хууль сахиулах байгууллагууд Eurojust болон Europol-ийн дэмжлэгтэйгээр Вьетнамаас 1,000 гаруй цагаачийг хууль бусаар нэвтрүүлсэн олон улсын гэмт бүлэглэлийг илрүүлж, 19 сэжигтэн баривчилжээ. Тус ажиллагаа 4-р сарын эхнээс эхэлсэн бөгөөд сэжигтнүүдийн 16 нь Франц, 3 нь Их Британид саатуулагдсан бөгөөд хоёр улсад нийт 20 байрны үзлэг хийж 40 гаруй хууль бус цагаачыг илрүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор гэмт бүлэглэл нь цагаачд
Apr 27


ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАКРОН 2027 ОНД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Кипр улсын нийслэл Никосиа-д айлчлах үеэрээ 2027 онд улс төрийн үйл карьераа өндөрлүүлнэ гэж мэдэгдлээ. Францын үндсэн хуулиар ерөнхийлөгч дараалан хоёроос илүү удаа сонгогдож болохгүй тул 2027 оны сонгуульд нэр дэвших боломж Макронд хуулиар хаагдсан. Гэхдээ түүний өмнө ерөнхийлөгчөөс бусад сонгуульт ажил нээлттэй байгаа хэдий ч улс төрөөс бүр мөсөн явна гэж мэдэгдээд байгаа юм. Тэрээр 2017 болон 2022 онд сонгогдон түүний хоёр дахь бүрэн э
Apr 27
bottom of page