top of page

ХУЛГАЙЛАГДСАН ЭРДЭНЭСҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ЗАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ

  • Aug 15
  • 1 min read

Францын Луврын музейн Аполлон танхимаас 2025 оны аравдугаар сарын 19-нд хулгайлагдсан Францын хааны эрдэнэсийн хэрэг мөрдөн шалгагдсаар байгаа ч гол үнэт зүйлсийн ихэнх нь одоо хүртэл олдоогүй байна. Тухайн үед нийт есөн үнэт үзмэр алдагдсанаас зугтах замдаа гээгдсэн титэм олдсон бол үлдсэн найман эрдэнэ сураггүй хэвээр байна. Тэдгээрийн нийт үнэ цэнийг ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая ам.доллар гэж тооцож байгаа юм.



Мэргэжилтнүүд хулгайчид үнэт эдлэлүүдийг бүхлээр нь хадгалалгүй, задлан үнэт чулуу, металлыг тусад нь борлуулсан байж болзошгүй гэж үзэж байна. Ийм тохиолдолд хулгайлагдсан эд зүйлсийг бүрэн бүтнээр нь эрэн олох, танихад хүндрэлтэй болох юм. Хэрэгтэй холбоотойгоор нийт долоо хүртэлх хүнийг баривчилж байсан бөгөөд одоогоор дөрвөн сэжигтэнд урьдчилсан яллах хэрэг үүсгэн, цагдан хорьжээ. Тэдний гурав нь музейд нэвтэрч, эрдэнэсийг хулгайлсан бүлгийн гишүүд байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Гэвч баривчилгаа болон мөрдөн шалгах ажиллагаа өргөжсөн ч хулгайлагдсан гол эрдэнэсүүдийн байршлыг тогтоож чадаагүй хэвээр байна.



Мөн хэргийн дараа хийсэн аюулгүй байдлын аудитын дүнгээр Луврын музейн өрөөнүүдийн 35 орчим хувь нь хяналтын камергүй байсан нь илэрчээ. Мөн хулгайлагдсан эрдэнэсүүд Францын хууль тогтоомжийн дагуу хувийн даатгалд хамрагдаагүй байсан нь тодорхой болсон байна. Ийнхүү хулгайгаас хойш ойролцоогоор 10 сар өнгөрсөн ч Францын хааны эрдэнэсийн ихэнх нь сураггүй хэвээр байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page