top of page

ФРАНЦАД ЭБОЛА ВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

  • 17 hours ago
  • 1 min read

2026 оны зургаадугаар сарын 24-нд Франц улсад Эбола вирусийн халдварын тохиолдол албан ёсоор батлагдлаа. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хүмүүнлэгийн ажиллагаанд оролцоод эх орондоо буцаж ирсэн нэгэн эмчийн шинжилгээний хариу эерэг гарсныг Францын Эрүүл мэндийн яам мэдээлэв.



Энэ нь Франц улсад бүртгэгдсэн Эбола вирусийн анхны тохиолдол төдийгүй БНАКУ-д үргэлжилж буй одоогийн дэгдэлтийн үеэр Африк тивээс гадна илэрсэн анхны батлагдсан тохиолдол болж байна. Одоогийн дэгдэлт нь Эбола вирусийн ховор хэв шинж болох Bundibugyo омгоос үүдэлтэй бөгөөд энэхүү хувилбарт зориулсан баталгаатай вакцин, тусгай эмчилгээ одоогоор байхгүй байна. Халдвар авсан өвчтөн хатуу биоаюулгүй байдлын дэглэмийн дор тусгаарлагдан эмчлүүлж байна.



Үүнээс өмнө, тавдугаар сарын 19-нд БНАКУ-д ажиллаж байсан АНУ-ын иргэн, эмч Петер Стаффорд Эбола вирусийн халдвар авч, Германд эмчилгээ хийлгэн зургаадугаар сарын эхээр эдгэрч эмнэлгээс гарсан байна.

НҮБ-ын мэдээлснээр энэхүү дэгдэлт нь Африкийн түүхэн дэх хамгийн хурдацтай тархаж буй Эбола вирусийн дэгдэлтүүдийн нэг болоод байгаа юм. Харин Европын Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх, Хяналтын Төв (European Centre for Disease Prevention and Control) Европын хүн амын дунд халдвар тархах эрсдэлийг “маш бага” гэж үнэлжээ. Эбола вирус нь хүн болон зарим амьтанд хүнд хэлбэрийн цусархаг халууралт үүсгэдэг, өндөр нас баралтын эрсдэлтэй вирус юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page