ОХИДЫГ ЧИНГЭЛЭГТ ТҮГЖСЭН ХЭРЭГТ 14-17 НАСНЫ 4 ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- Apr 15
- 1 min read

ХБНГУ-ын Баден-Вюртемберг мужийн Trochtelfingen хотод өсвөр насны хөвгүүд долоон охиныг барилгын чингэлэгт (bauwagen) түгжиж, дотор нь мотоцикл асаалттай орхисон байж болзошгүй хэрэг гарлаа. Тус хотын цагдаагийн газраас сэжигтэн болох 14–17 насны дөрвөн эрэгтэй хүүхдэд, хүний бие махбодод аюултай гэмтэл учруулсан, хүний эрх чөлөөг хязгаарласан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор тус хэрэг санаатай юу эсвэл хүүхдүүдийн тоглоом байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна.

Эхний мөрдөн шалгалтын явцад ням гарагийн орой сэжигтнүүд чингэлэг дотор 13–19 насны долоон өсвөр насны охидыг түгжсэн нөхцөл байдал тогтоогджээ. Түүнчлэн утаатай чингэлэгт түгжигдсэн охидын нэг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд бусад охидын талаар мэдээлэл өгөөгүй байна. Түүнчлэн цагдаагийн газраас тус хэрэгт холбогдуулан гэрч хайж байгаа бөгөөд болсон явдлыг харсан хүн байвал цагдаагийн газарт холбогдохыг хүссэн мэдэгдэл гаргаад байна.
Comments