БҮХ АНГИЙН СУРАГЧИД ГАР УТСЫГ ЗӨВХӨН БАГШИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АШИГЛАНА
- Ariuka Ariuk
- Apr 30
- 1 min read

ХБНГУ-ын Хессен муж 2025-2026 оны хичээлийн жилийн 8-р сараас эхлэн бүх ангийн сурагчдыг сургуулийн орчинд гар утсыг хувийн зорилгоор ашиглахыг хориглохоор болжээ. Тодруулбал сурагчид гар утсаа сургууль руу авчрах боломжтой ч ашиглаж болохгүй зохицуулалт хийхээр болсон байна. Мөн онцгой нөхцөлд буюу яаралтай тусламж эсвэл эрүүл мэндийн шаардлага бүхий тохиолдолд л багш утас ашиглах зөвшөөрөл олгох юм. Энэхүү шийдвэрт ухаалаг цаг, таблет зэрэг бусад дижитал хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд ч мөн хамаарна.




Comments