ПАП ФРАНЦИС 88 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
- Ariuka Ariuk
- Apr 21
- 1 min read
Католик шашны тэргүүн, Пап Францис 88 насандаа таалал төгссөн тухай Ватиканы мэдэгдлийн дараа Гэгээн Петрийн талбайд сүсэгтнүүд цуглаж эхэлжээ. Пап Францис 2013 оны гуравдугаар сард 76 насандаа Ромын папаар сонгогдож, дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүн болсон. Пап Францис Америк тивээс сонгогдсон анхны пап бөгөөд 1200 гаруй жилийн дараах анхны Европ бус гаралтай пап юм.

Пап Францис ядуурал, нийгмийн шударга ёсны асуудлуудад онцгойлон анхаарч ирсэн хүн байв. Тэрээр олон улсад эв нэгдэл, энх тайвныг уриалж, шинэчлэлийг эрхэмлэсэн удирдагч байлаа.

Comments