top of page

Европын Аяллын Хөтөч

РИЦИН НЬ ЦИАНИТ-ААС 6000 ДАХИН ИЛҮҮ ХОРТОЙ БИОЛОГИЙН ЗЭВСЭГ ЮМ

ХБНГУ-ын Саксони муж
ХБНГУ-ын Саксони муж

Германы Саксони мужид 16 настай хүү гэрийнхээ дээврийн хөндийд асар хортой биологийн зэвсэг болох рицин бэлтгэсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Прокурорын газраас мэдээлснээр 16 настай өсвөр насны хүү гэрийнхээ дээврийн хөндийд зориулалтын лаборатори байгуулан рицин болон аконитин зэрэг ургамлын гаралтай хүчтэй хорт бодисуудыг үйлдвэрлэж хэд хэдэн шилэнд хадгалсан байжээ. Рицин бол дэлхий дээрх хамгийн хортой ургамлын гаралтай бодисуудын нэг бөгөөд Германд биологийн зэвсэг гэж ангилдаг. Маш бага тунгаар ч амь насанд аюултай бөгөөд цианидаас 6000 дахин илүү хортой юм байна.

Саксони мужийн Эрүүгийн Цагдаагийн газар болон Дрезден хотын прокурорын газар энэ хэргийг дайны зэвсгийн тухай хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн Германы халдварт өвчин судлалын төв болох Роберт Кох Институтын (RKI) мэргэжилтнүүд газар дээр нь ажиллажээ.

Өмнө нь буюу 2023 оны 1-р сард Хойд Райн-Вестфален мужид 32 настай Иран эрэгтэй болон түүний дүүг рицин болон цианид ашиглан террорист халдлага төлөвлөсөн хэрэгт буруутгаж баривчилж байсан. Мөн 2018 онд нэг ислам шашинт хос рицин, тэсрэх бодис, холхивч ашиглан бөмбөг хийх гэж оролдсон хэргээр ял авч байжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page