top of page

Европын Аяллын Хөтөч

ФРАНЦ УЛС ИРГЭНШИЛ ОЛГОХ ЖУРМАА ЧАНГАТГАЛАА

Өнөөдөр Франц улс гадаадын иргэдэд иргэншил олгох журмыг шинэчлэн чангатгасан албан бичгийг танилцууллаа. Францын дотоод хэргийн сайд Bruno Retailleau хэлэхдээ Францын түүхээр шалгалт авна. Мөн шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх, өргөдөл гаргагч ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй байх ёстой. Тухайн хүн хууль бус статустайгаар Францын нутаг дэвсгэрт байж байгаагүй зэрэг орно. 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн оршин суух зөвшөөрөл хүсэгчид дараах шалгалтад заавал хамрагдах ёстой.

ФРАНЦЫН ТҮҮХИЙН ШАЛГАЛТ 🏛️

- Өргөдөл гаргагч иргэний соёлын мэдлэг болон “Францын түүх”-ийн мэдлэгийг шалгах шалгалт өгнө.


ХЭЛНИЙ ТҮВШИН 🗣️

- Франц хэлний бичгийн болон ярианы мэдлэг B1 түвшинд хүрсэн байх (Европын нийтлэг хэлний түвшин).

B1 түвшин гэдэг нь:

• Нийтлэг, ойлгомжтой хэлээр яригдаж буй яриаг ойлгох

• Танил сэдвээр энгийн хэлээр ярьж, бичиж чадах” түвшинг хэлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 💷

“Францын иргэн болохын тулд тухайн хүн эдийн засгийн хувьд бие даасан байх ёстой, хангалттай орлоготой байх нь зайлшгүй шаардлага гэж мэдэгдлээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page