top of page

Европын Аяллын Хөтөч

ТРАМП: БИ ПУТИН ДАЙНЫГ ЗОГСООХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

ВАТИКАН
ВАТИКАН

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Ватиканд Пап Францисын оршуулгын ёслолын өмнө уулзлаа. Энэ нь хоёрдугаар сард Цагаан ордонд болсон хурц маргаантай уулзалтаас хойш анх удаа нүүр тулан уулзсан тохиолдол юм.

Цагаан ордон уг 15 минутын уулзалтыг “маш үр дүнтэй” гэж тодорхойлсон бол Зеленский үүнийг “маш бэлгэдэлтэй, цаашид түүхэн ач холбогдолтой болж болзошгүй” уулзалт гэж нэрлэжээ. Мөн Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путиныг шүүмжилж өөрийн сошиал хаягтаа “Путин энгийн иргэдийн амьдарч буй бүс рүү пуужин харвах ямар ч шалтгаан байх ёсгүй” энэ нь надад тэр үнэндээ дайн зогсоохыг хүсэхгүй байж мэдэх юм шиг санагдуулж байна. Түүнийг санхүүгийн болон хоёрдогч хориг арга хэмжээний аргаар шийдвэрлэх хэрэгтэй боллоо” гэж бичжээ.

Харин Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха “Энэхүү түүхэн уулзалтын ач холбогдлыг үгээр илэрхийлэх шаардлагагүй. Хоёр удирдагч энх тайвны төлөө хамтран ажиллаж байна” гэж X (хуучнаар Twitter) дээр нийтэлсэн байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page