top of page
journas Europe


ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ХОЁР АЖИЛТАН МАЛЯРИАГААР НАС БАРЖЭЭ
Германы Франкфуртын нисэх онгоцны буудалд нисэх онгоцоор тээвэрлэгдэн ирсэн Anopheles төрлийн шумуулд хазуулснаас үүдэлтэй малярийн халдвар бүртгэгдэж, хоёр ажилтан нас баржээ. Франкфуртын эрүүл мэндийн алба наймдугаар сарын 26-нд мэдээлэхдээ, нийт зургаан ажилтан хамгийн хүнд хэлбэрийн “Malaria tropica” буюу хумхаа өвчний халдвар авснаас хоёр нь нас барж, үлдсэн дөрөв нь эмчлүүлэн эдгэрсэн гэж мэдэгдсэн байна. Одоо нисэх буудалд шумуул барих тусгай хавхнууд суурилуулж, бариг
13 hours ago


АНУ-Д ШИНЭЭР ЭЛСЭХ ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ТОО 17%-ИАР БУУРЧЭЭ
Олон улсын оюутнууд АНУ-ыг дээд боловсролын гол сонголтоо болгох хандлагаасаа аажмаар татгалзаж, өөр улс орнуудыг сонирхох болжээ. Судлаачид Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны цагаачлал, визийн хатуу бодлого, визийн шалгалтын чангаруулалт болон оюутны оршин суух нөхцөлтэй холбоотой шинэ зохицуулалтууд АНУ-ын их, дээд сургуулиудыг гадаадын оюутнуудад өмнөхөөсөө бага сонирхол татахад хүргэж байгааг онцолсон байна. Шинэ мэдээллээр 2025 оны намар АНУ-ын их, дээд сургууль
2 days ago


ХЯТАДАД TESLA-ГИЙН 3 САЯ ОРЧИМ АВТОМАШИНЫГ ЭРГҮҮЛЭН ТАТНА
Хятадын холбогдох байгууллагууд Tesla-гийн 2.98 сая гаруй автомашиныг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүнд Хятадад үйлдвэрлэсэн болон импортоор орж ирсэн Model 3, Model Y, Model S, Model X загварууд багтаж байна. Эргүүлэн татах болсон гол шалтгаан нь автомашины нуугдмал хаалганы механик бариул юм. Бариул нь машины дотоод засалтай ижил төстэй өнгө, хийцтэй тул ослын үед, ялангуяа цахилгаан тэжээл тасарсан нөхцөлд зорчигчид хаалгыг онгойлгох механик гарцыг хурдан олж ашиглахад
3 days ago


ПРАГА ХОТ ЗЭРЛЭГ ГАХАЙТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД АНЧДАД МӨНГӨ ТӨЛЖ ЭХЭЛЖЭЭ
Чехийн нийслэл Прага хотын зарим дүүрэгт зэрлэг гахай олширч, орон сууцны хороолол, айлын байшин, парк болон хотын ногоон бүсүүдэд үзэгдэх нь нэмэгджээ. Прага 5-ын Баррандов, Кошиже, Йинонице, Кошиже–Мотолийн байгалийн цэцэрлэг, Прокопын хөндий зэрэг газарт зэрлэг гахай айлуудын ойролцоо, тэр ч байтугай орон сууцны байрнуудын дунд хүртэл үзэгдэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор Прага хотын 5-р дүүрэг 2025 оны 10 дугаар сараас эхлэн агнуурын холбоодод агнасан болон барьсан з
4 days ago


ЕВРОПТ 2026 ОНД ОЙН ТҮЙМЭРТ 616 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙ ШАТААД БАЙНА
Европ даяар ойн түймрийн нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн (JRC) мэдээллээр наймдугаар сарын 19-ний байдлаар Европт 616,202 га талбай түймэрт өртөөд байна. Энэ нь 2026 оныг Европын сүүлийн жилүүдийн хамгийн хүнд түймрийн улирал болж байгааг онцолжээ. Испани, Португал, Грек, Франц, Итали, Балканы орнууд төдийгүй Бельги, Герман зэрэг түймрийн эрсдэл харьцангуй бага гэж тооцогддог хойд хэсгийн орнуудад ч томоохон түймэр гарчээ. Бельг
7 days ago


2000-10,000 ЕВРОГООР ЦАГААЧ ЗӨӨДӨГ БАЛКАНЫ БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БАРИГДЖЭЭ
Герман, Сербийн эрх баригчид Eurojust, Europol-ын дэмжлэгтэйгээр Балканы маршрутаар 600 гаруй цагаачийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж сэжиглэгдэж буй сүлжээний гол зохион байгуулагчдын нэгийг наймдугаар сарын 5-нд Белград хотод баривчилжээ. Сүлжээ нь Сирийн иргэдийг Сербиэс Унгар, эсвэл Босни, Герцеговинаас Хорват руу хууль бусаар нэвтрүүлж, улмаар Словак, Чех, Польш, Австриар дамжуулан Герман болон Баруун Европын бусад оронд тээвэрлэдэг байжээ. Нэг цагаачийг хил нэвтрүүлэ
Aug 20


ЕХ: ЦАХИЛГААН БАРААГ ЗАСВАРЛУУЛАХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Европын Холбоонд эвдэрсэн цахилгаан бараа, электрон төхөөрөмжөө шууд шинээр солихын оронд засварлуулах боломжийг нэмэгдүүлсэн “Барааг засварлах эрхийн тухай” Директив 2026 оны 7 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ дүрэм нь хэрэглэгчдийг эвдэрсэн бүтээгдэхүүнээ хаяж, шинээр худалдан авахаас илүүтэй засварлуулж, ашиглалтын хугацааг нь уртасгахад чиглэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн зардлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдал, байгаль орчны бохирдлыг багасгах зорилготой юм
Aug 19


ЕВРОПЫН ХОЛБОО 23-60 НАСНЫ УКРАИН ЭРЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ
Европын Холбоо Украины дайнаас дүрвэн ирсэн иргэдэд олгодог түр хамгаалалтын хугацааг 2028 оны гуравдугаар сарын 4 хүртэл сунгахаар тохиролцлоо. Гэхдээ Шинэ журам мөрдөх бөгөөд 2027 оны гуравдугаар сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ. Журмаар Украины цэргийн үүргээ биелүүлээгүй, улмаар Украины эрх бүхий байгууллагаас хилээр гарах зөвшөөрөл аваагүй хүмүүс шинээр түр хамгаалалт авахгүй байхаар тусгажээ. Тиймээс шинэ журам 23–60 насны бүлгийн эрчүүдэд хамаарах юм. Германд ч энэ зохицуу
Aug 17


ХУЛГАЙЛАГДСАН ЭРДЭНЭСҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ЗАРСАН БАЙЖ МАГАДГҮЙ
Францын Луврын музейн Аполлон танхимаас 2025 оны аравдугаар сарын 19-нд хулгайлагдсан Францын хааны эрдэнэсийн хэрэг мөрдөн шалгагдсаар байгаа ч гол үнэт зүйлсийн ихэнх нь одоо хүртэл олдоогүй байна. Тухайн үед нийт есөн үнэт үзмэр алдагдсанаас зугтах замдаа гээгдсэн титэм олдсон бол үлдсэн найман эрдэнэ сураггүй хэвээр байна. Тэдгээрийн нийт үнэ цэнийг ойролцоогоор 88 сая евро буюу 102 сая ам.доллар гэж тооцож байгаа юм. Мэргэжилтнүүд хулгайчид үнэт эдлэлүүдийг бүхлээр нь ха
Aug 15


АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ АВСТРАЛЧУУДЫН ГОЛ САНАА ЗОВНИЛ БОЛЖЭЭ
Австраличуудын хамгийн их санаа зовж буй асуудлыг тодорхойлсон сүүлийн үеийн судалгаагаар амьжиргааны өртөг, орон сууцны хямрал тэргүүлж байна. Ipsos-ийн 2026 оны долдугаар сарын судалгаагаар амьжиргааны өртөг 65 хувийн үзүүлэлттэйгээр нэгдүгээрт бичигдэж, өмнөх сараас гурван нэгжээр өсжээ. Харин орон сууцны хямрал 43 хувийн үзүүлэлттэйгээр хоёрдугаарт орсон байна. Түрээсийн үнэ болон ипотекийн зээлийн дарамт нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ асуудал иргэдийн санаа зовнилын г
Aug 11


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ БОДЛОГО АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ ТӨВЛӨРЧ БАЙНА
Европын Холбооны Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ хууль энэ оны зургадугаар сарын 12-ноос бүрэн хэрэгжиж эхэлсэн ч хил хамгаалалт, хууль бус шилжилт хөдөлгөөн болон буцаах ажиллагаанд түлхүү анхаарч байгаа нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх хэрэгцээтэй зөрчилдөж байна. Тус журамд нийт 10 хууль эрх зүйн баримт бичгээс бүрддэг. (Migration and Home Affairs) ЕХ-ны Хөдөлмөрийн байгууллагын 2025 оны EURES тайланд Европ даяар 2,617 төрлийн ажил мэргэжилд ажиллах хүчний
Aug 11
bottom of page





