top of page

WEITEFELD ТОСГОНЫ ИРГЭД АЙДАСТАЙ БАЙНА

ree

Германы Rheinland Pfalz мужийн "Weitefeld" жижиг тосгонд гурван хүн нас барсан хэрэг гарч цагдаагийнхан тосгоныг бүхэлд нь хааж, өндөр хамгаалалт тогтоогоод байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүний цогцос тосгоны нэгэн орон сууцнаас 4 сарын 5-ны өглөө олджээ. Одоогоор хэрэгтнийг баривчлаагүй бөгөөд Вейтефельд тосгоны орж, гарах бүх замыг хааж авто машинуудад шалгалт хийж байна.

ree

Мөн нисдэг тэргээр хэрэгтнийг агаараас хайж байна гэжээ. Түүнчлэн цагдаа нар оршин суугчдыг болгоомжтой байхыг анхааруулж, хүн цөөтэй газраар явахгүй байхыг зөвлөжээ. Weitefeld тосгон нь 2300 орчим оршин суугчтай юм байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page