ВАНКУВЕРИЙН ХООЛНЫ ФЕСТИВАЛИЙН ҮЕЭР МАШИНТАЙ ХАЛДЛАГА БОЛЛОО
- Ariuka Ariuk
- Apr 27
- 1 min read

2025.04.26-ны өдөр Канадын Ванкувер хотод Филиппин гудамжны хоолны фестивалийн үеэр нэгэн этгээд төв хоолны гудамж руу СҮВ машинаар дайран орсны улмаас хэд хэдэн хүн амь үрэгдэж, олон хүн бэртжээ. Цагдаа нарын мэдээлснээр тус хэрэг орон нутгийн цагаар оройн 20:00-ийн үед болсон бөгөөд жолоочийг баривчилсан байна.

Мөн хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр машин огт зогсоогүй мөргүүлсэн хүмүүс энд тэнд шидэгдэж байсан гэжээ. Түүнчлэн орон нутгийн хэвлэлүүд хохирогчдыг зөвхөн нэг эмнэлэг биш олон эмнэлэгт хүргэгдсэн одоогоор нас барсан болон гэмтсэн хүмүүсийн тоог албан ёсоор зарлаагүй байгааг мэдээллээ.
Comentarios