top of page

ХЯТАДАД TESLA-ГИЙН 3 САЯ ОРЧИМ АВТОМАШИНЫГ ЭРГҮҮЛЭН ТАТНА

  • 3 minutes ago
  • 1 min read

Хятадын холбогдох байгууллагууд Tesla-гийн 2.98 сая гаруй автомашиныг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүнд Хятадад үйлдвэрлэсэн болон импортоор орж ирсэн Model 3, Model Y, Model S, Model X загварууд багтаж байна. Эргүүлэн татах болсон гол шалтгаан нь автомашины нуугдмал хаалганы механик бариул юм. Бариул нь машины дотоод засалтай ижил төстэй өнгө, хийцтэй тул ослын үед, ялангуяа цахилгаан тэжээл тасарсан нөхцөлд зорчигчид хаалгыг онгойлгох механик гарцыг хурдан олж ашиглахад хүндрэлтэй байж болзошгүй гэж үзжээ.



Энэхүү арга хэмжээ нь Хятадын автомашины салбарын түүхэн дэх хамгийн том эргүүлэн таталтын нэг бөгөөд нийт 4.3 сая орчим автомашин, есөн үйлдвэрлэгч хамрагдаж байгаа юм. Эргүүлэн таталтад Tesla-гаас гадна Xiaomi, Leapmotor, XPeng, Geely зэрэг үйлдвэрлэгчдийн зарим загвар мөн багтаж байна. Хятадын зохицуулах байгууллагууд цаашид нуугдмал буюу flush төрлийн хаалганы бариулд тавих шаардлагыг чангатгаж, 2027 оноос шинэ загварын автомашинд ослын үед ажиллах механик хаалганы бариулыг заавал суурилуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.



Энэхүү шийдвэр нь сүүлийн жилүүдэд гарсан хэд хэдэн осол, тэр дундаа Xiaomi SU7 загвартай холбоотой ослуудын дараа автомашины ослын үеийн хаалга онгойлгох системд анхаарал хандуулж эхэлсэнтэй холбоотой юм.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page