top of page

ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ХОЁР АЖИЛТАН МАЛЯРИАГААР НАС БАРЖЭЭ

  • 2 minutes ago
  • 1 min read

Германы Франкфуртын нисэх онгоцны буудалд нисэх онгоцоор тээвэрлэгдэн ирсэн Anopheles төрлийн шумуулд хазуулснаас үүдэлтэй малярийн халдвар бүртгэгдэж, хоёр ажилтан нас баржээ. Франкфуртын эрүүл мэндийн алба наймдугаар сарын 26-нд мэдээлэхдээ, нийт зургаан ажилтан хамгийн хүнд хэлбэрийн “Malaria tropica” буюу хумхаа өвчний халдвар авснаас хоёр нь нас барж, үлдсэн дөрөв нь эмчлүүлэн эдгэрсэн гэж мэдэгдсэн байна.



Одоо нисэх буудалд шумуул барих тусгай хавхнууд суурилуулж, баригдсан шумуулуудыг Бельгийн Антверпен хотын Халуун орны анагаах ухааны хүрээлэнд генетикийн шинжилгээнд оруулахаар илгээж байна. Малярийн өвчин нь халдвартай Anopheles шумуулд хазуулснаар дамждаг бөгөөд өндөр халуурах, чичрүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг илэрч, эмчилгээ хойшилбол амь насанд аюултай хүндрэл үүсгэж болдог.



Франкфуртын нисэх буудалд өмнө нь 2023 онд бүртгэгдэж байжээ. Мэргэжилтнүүд өвчин ховор тул оношилгоо оройтох эрсдэлтэйг анхааруулж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page