top of page

ЕВРОПЫН ХОЛБОО 23-60 НАСНЫ УКРАИН ЭРЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

  • Aug 17
  • 1 min read

Европын Холбоо Украины дайнаас дүрвэн ирсэн иргэдэд олгодог түр хамгаалалтын хугацааг 2028 оны гуравдугаар сарын 4 хүртэл сунгахаар тохиролцлоо. Гэхдээ Шинэ журам мөрдөх бөгөөд 2027 оны гуравдугаар сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ. Журмаар Украины цэргийн үүргээ биелүүлээгүй, улмаар Украины эрх бүхий байгууллагаас хилээр гарах зөвшөөрөл аваагүй хүмүүс шинээр түр хамгаалалт авахгүй байхаар тусгажээ.

Тиймээс шинэ журам 23–60 насны бүлгийн эрчүүдэд хамаарах юм.



Германд ч энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ журам гарсан байна. Тодруулбал Украин иргэд Германд шинээр түр хамгаалалт хүсэхдээ Украины цэргийн үүргээ биелүүлсэн эсвэл улсаас гарах эрхтэй гэдгээ нотлох баримт шаардагдах юм.



ЕХ-ны энэ өөрчлөлтийг Украины эрх баригчид дэмжиж байгаа бөгөөд гол зорилго нь дайчилгааны насны иргэдийг хууль бусаар гадагш гарахыг хязгаарлах, Украины хүний нөөцийг хамгаалах явдал гэж үзэж байна.

Дайнаас шалтгаалан ЕХ-нд түр хамгаалалт авсан иргэдийн тоо 4 сая давсан хэвээр байна. Тэдний 23–60 насны эрчүүдийн дийлэнх нь Герман, Польш, Чех зэрэг улс оронд амьдарч байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page