top of page


ПЕРСЕИДИЙН СОЛИРЫН БОРООГ МОНГОЛЫН ГОВИОС ТОД ХАРАХ БОЛОМЖТОЙ
Персеидийн солирын бороо нь жил бүр сая сая хүнийг тэнгэр ширтэхэд хүргэдэг байгалийн хамгийн гайхамшигтай үзэгдлүүдийн нэг бөгөөд Монгол болон Европын ихэнх бүс нутгаас ч ажиглах боломжтой юм. Персеидийн солирын бороо наймдугаар сарын 12–оос 13-нд шилжих шөнө оргил үедээ хүрнэ. Цэлмэг тэнгэртэй нөхцөлд цагт 60–100 гаруй солир харах боломжтой. Одон орон судлаачид шөнө дундаас үүр цайхын өмнөх цагт, энгийн нүдээр ажиглахыг зөвлөж байна. Персеидийн солирын бороо нь Swift–Tuttle
3 days ago


МОНГОЛ УЛС АНУ-ЫН ВИЗИЙН ШИНЭ БАРЬЦААНЫ ЖУРАМД БАГТЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент визийн нөхцөл зөрчих эрсдэл өндөр гэж үнэлсэн 50 улсын иргэдэд хамаарах визийн барьцааны шинэ журмыг наймдугаар сарын 3-наас хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ. Шинэ журам нь бизнес болон аялал жуулчлалын B-1, B-2 ангиллын виз мэдүүлэгчдэд үйлчлэх бөгөөд консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл виз олгохын өмнө 20 мянган ам.доллар хүртэлх барьцаа байршуулахыг шаардах боломжтой юм. Виз эзэмшигч АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа оршин сууж, хугацаандаа эх о
6 days ago


ДЭЛХИЙН 100 ГАРУЙ УЛС БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭДЭГ Ч ЭКСПОРТЛОГЧ ЦӨӨН
Автомашины түлш болох бензин нь дэлхийн эдийн засгийн голлох бүтээгдэхүүний нэг хэвээр байна. Дэлхийн 100 гаруй улс нефть олборлодог бөгөөд олон улс түүхий нефтийг боловсруулах замаар бензин, дизель болон бусад төрлийн шатахуун үйлдвэрлэдэг. Бензин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд АНУ, Хятад, Энэтхэг, Орос, Саудын Араб, Өмнөд Солонгос, Япон, Герман, Канад, Бразил зэрэг орнууд багтдаг. АНУ дэлхийн хамгийн том нефть боловсруулах хүчин чадалтай орнуудын нэг бөгөөд ас
Jul 31


МОНГОЛ, БНСУ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЛЭЭ
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрснээр хоёр улсын иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхээр нөгөө улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдлээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэхдээ, Монгол Улсын иргэд БНСУ-д, харин БНСУ-ын иргэд Монгол Улсад жолооны үнэмлэхээ дахин солихгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болж байгааг онцоллоо. Тэрбээр БНСУ-д 60 мянга
Jul 1


ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ TERMINAL 3-ЫН SKYLINE-BAHN ЗОГСОНО
Fraport компанийн мэдээлснээр Франкфуртын нисэх буудлын зорчигчдыг шинэ Терминал 3 руу тээвэрлэх зориулалттай шинэ Skyline-Bahn шугам ашиглалтад орсноосоо ердөө нэг сарын дараа ажиллагааг нь түр зогсоохоор болжээ. Шалтгааныг нь “техникийн тохируулга болон системийн оновчлол” гэж тайлбарласан байна. Франкфуртын нисэх буудлын Терминал 1-ээс Терминал 3 хүртэл зорчигчдыг найман минутаас бага хугацаанд хүргэдэг уг галт тэрэг өдөрт 25 мянга хүртэлх зорчигч, зочинд үйлчилж эхэлсний
May 29


МОНГОЛ РУУ АЯЛАХ ТАЛААРХ GOOGLE-ИЙН ХАЙЛТ ӨМНӨХ ЖИЛЭЭС 60%-ААР ӨСЖЭЭ
Дэлхийн 100 гаруй оронд 350 гаруй төрлийн аяллын хөтөлбөр санал болгодог Explore Worldwide аялалын компанийн мэдээлснээр Google дээр Монголд аялах хайлт өмнөх жилтэй харьцуулахад 60 хувиар өссөн бөгөөд нүүдэлчдийн соёл, өргөн уудам нутаг, адал явдалт аялал сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцолжээ. 2026 оны эхний улиралд Монгол улсад 143,431 гадаадын жуулчин зочилсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа 3-р сард жуулчдын
May 1


ОУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО Х.БУЛГАНТУЯА-ИЙН АСУУДЛЫГ АНХААРЧ, ХЭЛЭЛЦЭНЭ
Олон улсын парламентын холбооны (Inter-Parliamentary Union, IPU)-ны хүний эрхийн хороо УИХ-ын гишүүн Х.Булгантуяа-ийн асуудлыг хяналтдаа авсан тухай мэдэгдлээ. Тодруулбал ОУ-ын парламентын холбооны 152 дахь чуулга уулзалт Истанбул хотод болж байна. Тус чуулганы илтгэлийн үер IPU-гийн хүний эрхийн хороо Монголын улс төрийн сүүлийн үеийн үйл явдалтай холбоотойгоор (Ерөнхий сайдын огцруулалт, зарим гишүүдийг “улс төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон” хэргээр шалгах, д
Apr 19


ДЭЛХИЙН БАНК: ЕВРОП, ТӨВ АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШРАНА
Дэлхийн банкны 2026 оны 4 дүгээр сарын 8-ны тайланд Ойрхи Дорнодын зөрчил, геополитикийн хурцадмал байдлын улмаас Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил мэдэгдэхүйц удаашрах төлөвтэй байгааг онцолжээ. Тус бүсийн өсөлт 2026 онд дунджаар 2.1 хувь болж буурна. Оросын өсөлт 0.8 хувь, бусад орнуудынх 2.9 хувь болж суларна гэж тооцоолжээ. Бүс нутгаар авч үзвэл Төв Азид 4.9 хувь, Төв Европ 2.4 хувь гэж гэсэн үзүүлэлт гарсан байна. Энерги болон түлшний өндөр
Apr 17


ТРАМПЫН САНААЧИЛСАН “BOARD OF PEACE”-Д МОНГОЛ УЛС ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026 оны 1 дүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилгаар Газын энх тайвны төлөөх “Board of Peace” (Энх тайвны зөвлөл) байгуулагдаж, Трампын засаг захиргаа 60 гаруй улсад нэгдэх урилга хүргүүлжээ. Тус олон улсын энхийн санаачилгад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улс үүсгэн байгуулагч гишүүнээр нэгдсэнд баяр хү
Jan 22


РОЙТЕРС АГЕНТЛАГ: МОНГОЛЫН ТӨРИЙН ХОЁР ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ЭЗЭНГҮЙ БАЙНА
Дэлхийн томоохон хэвлэл Reuters агентлаг: Сүүлийн жилүүдэд Монгол улс, төрийн тогтворгүй байдал, авлигын дуулиан, эдийн засгийн хүндрэлтэй байдалтай нүүр тулж байгаа. Богино хугацаанд хоёр Ерөнхий сайд дараалан огцорсон нь төрийн бодлогын залгамж чанарт эргэлзээ төрүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал Г.Занданшатар ердөө дөрвөн сарын өмнө албан тушаалаа хүлээн авсан ч парламентын гишүүдийн олонхийн саналаар унажээ. Мөн У
Oct 18, 2025
bottom of page