top of page

ИНЧОНЫ ШҮҮХ ОНГОЦНЫ ОСЛЫН БАРИУЛ ТАТСАН МОНГОЛ ИРГЭНД ЯЛ ОНОГДУУЛЛАА

  • 11 minutes ago
  • 1 min read

БНСУ-ын Инчон хотын шүүх Монгол Улсын 51 настай иргэн А-д нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын нээлтийн бариулыг татаж, ажиллуулахыг завдсан хэргээр 4 сарын хорих ял оноож, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. Хэрэг 2025 оны 11-р сарын 30-ны өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд гарчээ. Тухайн үед А ослын гарцын нээлтийн бариулыг татаж, ажиллуулахыг завдсан байна. Шүүхээс А үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, мөн түүний үйлдлийн улмаас онгоцны бүхээгт эмх замбараагүй байдал үүссэн болон нислэгийн аюулгүй байдалд бодитой, ноцтой заналхийлэл учирсан нь тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, хорих ялыг тэнссэн байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page