ФРАНЦ ДАЯАР 9-Р САРЫН 29-НД ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЖИЛ ХАЯНА

2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр Франц даяар үндэсний ажил хаялт зохион байгуулахаар болжээ. Төрийн албан хаагчид, багш, эмнэлгийн ажилтнууд болон бусад салбарын ажилчид оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төрийн үйлчилгээний санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг голлон хөндөж байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс ажилчдын цалин, ажлын нөхцөлийг сайжруулах, төрийн байгууллагуудын санхүүжилт болон хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа аж. Мөн Парисын нийтийн тээврийн салбарын зарим үйлдвэрчний эвлэл есдүгээр сарын 28-ны оройноос ажил хаялт эхлүүлэхээр мэдэгдсэн байна.

Үүний улмаас нийслэлийн метро, автобус болон бусад нийтийн тээврийн үйлчилгээнд саатал гарах эрсдэлтэй байна. Үндэсний ажил хаялтын үеэр Францын олон хотод жагсаал, цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд оролцогчдын тоо, ажил хаялтад хамрагдах салбарын хүрээнээс шалтгаалан өдөр тутмын үйлчилгээ болон тээврийн хөдөлгөөнд нөлөөлөл үүсэж болзошгүй байна.



Comments