top of page

ПАРИСЫН ТӨВӨӨС РОМЧУУДЫН ҮЕЭС ӨМНӨХ БЭХЛЭЛТИЙН ҮЛДЭГДЭЛ ОЛДЖЭЭ

Sep 28
1 min read

Францын нийслэл Парис хотын төвд, Хотел-Дьегийн эмнэлгийн орчмоос Ромчуудын Парист ноёрхож эхлэхээс өмнөх үеийн эртний бэхлэлтийн үлдэгдэл илэрчээ. Археологичид уг байгууламжийг тухайн үед Парисий омгийн байгуулсан Лютетия хотын бэхлэлтийн нэг хэсэг байсан байж болзошгүй гэж үзэж байна.

Ойролцоогоор нэг метр өндөр чулуун болон модон байгууламжийн үлдэгдэл эмнэлгийн хашаан доор, газрын гадаргаас дөрвөн метрийн гүнд хадгалагдан үлджээ.



Малтлага хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд

Францын Соёлын сайд Катрин Пегард уг хэрэм нь «Галлик Лютетияг ойлгоход хамгийн чухал үлдэгдлүүдийн нэг байж магадгүй» гэж мэдэгджээ. Соёлын яам мөн үүнийг «томоохон нээлт» гэж тодорхойлсон байна. Уг байгууламж нь Галлын үе буюу Ромчууд энэ нутагт ноёрхохоос өмнөх үеийнх байх магадлалтай. Лютетия нь тухайн үед Парисий омгийн төв суурин байсан бөгөөд хожим Ромын захиргаанд орсон юм. Хэрмийн орчмоос шатсан ул мөр мөн илэрсэн байна. Энэ нь Юлий Цезарийн тэмдэглэлд дурдагддаг, Галлууд өөрсдийн хотыг шатаасан тухай үйл явдалтай холбоотой байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.



Нүүрстөрөгчийн шинжилгээгээр байгууламжийн үлдэгдэл МЭӨ 200–10 оны хооронд хамаарах боломжтой гэж тогтоосон бөгөөд энэ хугацаанд МЭӨ 52 оны Галлын дайн багтдаг. Гэхдээ археологичид хэрмийн яг зориулалт, баригдсан он цагийг эцэслэн тогтоогоогүй байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page