top of page

ГЕРМАНЫ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД ТЭСРЭХ БӨМБӨГТЭЙ ДРОН ИЛЭРЧЭЭ

  • 2 hours ago
  • 1 min read

2026 оны наймдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Германы Лейпциг/Халле олон улсын нисэх буудалд тэсрэх төхөөрөмж, детонатор бүхий дрон илэрч, бөмбөг устгах алба робот ашиглан аюулгүй болгожээ.

Урьдчилсан мэдээллээр дронд Semtex төрлийн хуванцар тэсрэх бодис ашигласан гэж үзэж байна.


Alexander Dobrindt / ХБНГУ-ын  Дотоод хэргийн сайд/
Alexander Dobrindt / ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд/

Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт уг үйл явдлыг “аюулгүй байдалд учирч буй шинэ түвшний заналхийлэл” хэмээн тодорхойлж, дроны гарал үүсэл, тэсрэх бодисын эх сурвалж болон холбогдох этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байгааг мэдэгдэв.



Мөн НАТО-гийн төлөөлөгчийн мэдээлснээр, дроныг Украины Antonov Airlines компанийн Ан-124 ачааны онгоцны ойролцоо илрүүлсэн байна. Гэхдээ энэ хэрэг НАТО болон Украины логистикийн үйл ажиллагаатай холбоотой эсэх нь одоогоор албан ёсоор батлагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Tagesschau


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page