top of page

ЧЕХ УЛС КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТАЛЫГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ОРУУЛЖЭЭ

13 minutes ago
1 min read

Чех улс коммунист үзэл суртлыг нацист үзэлтэй адил эрүүгийн хариуцлагад оруулах хуулийн өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын Эрүүгийн хуулийн 403 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрх, эрх чөлөөг дарангуйлахад чиглэсэн нь нотлогдсон нацист, коммунист болон бусад хөдөлгөөнийг байгуулсан, дэмжсэн, сурталчилсан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор болсон байна.

Мөн арьс өнгө, угсаа, үндэстэн, шашин шүтлэг, анги давхарга болон бусад бүлгийг үзэн ядахыг өдөөсөн хөдөлгөөнд уг зохицуулалт хамаарна.



Хуулийн өөрчлөлтийг Чехийн Ерөнхийлөгч Петр Павел 2025 оны долдугаар сарын сүүлээр баталгаажуулсан бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болжээ.

Ингэснээр Чех улс коммунист хөдөлгөөнийг Эрүүгийн хуульдаа нэр заан тусгаж, нацист хөдөлгөөнтэй ижил эрх зүйн зохицуулалтад хамруулсан байна. Гэхдээ уг хууль нь коммунизмын талаарх аливаа үзэл бодол, түүхийн судалгаа, хэлэлцүүлгийг бүхэлд нь хориглосон гэсэн үг биш юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь тухайн үйл ажиллагаа хуульд заасан нөхцөлийг хангаж байгаа эсэхээс шалтгаална.



Шинэ зохицуулалт нь коммунист үзэлтэй улс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрүүгийн хуулийн 403 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэхийг үнэлэх юм.








Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page