“ҮЛ ҮЗЭГДЭХ” МӨНГӨ БУЮУ ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШН ШВЕЙЦАР ЗАЛУУЧУУДЫН ӨРИЙН УРХИ БОЛЖ БАЙНА
- Creator

- Feb 13, 2024
- 1 min read
Updated: Feb 19, 2024

Швейцар улсын залуучуудын дунд ухаалаг утсаа гаргаад апп-аа нээгээд төлбөрөө төлж эсвэл хэн нэгэнд мөнгө илгээх гэх мэт дижитал төлбөрийн хэрэгсэл ашиглах нь нэмэгдэж байна. Жишээлбэл Twint зээлийн аппликейшн хэрэглээ өнгөрсөн онд 50 хувиар өссөн байна. Уг төлбөрийн апп нь 12 ба түүнээс дээш насныханд зориулагдсан бөгөөд 2023 онд Twint-ээр 590 сая удаа төлбөр хийжээ. Зарим тохиолдолд худалдан авалт эсвэл зээлсэн мөнгө эргүүлэн төлөх чадваргүй нөхцөлд гэрээний дагуу илүү их төлбөрт хүү төлөх эрсдэлүүд өсвөр насны хүүхдүүдэд гарч зан байдалд ч сөргөөр нөлөөлж байгааг онцолж байна.

Үүнийг мэргэжлийн байгууллагын “Aargau-Solothurn betont” өрийн зөвлөх Nadine Kaufmann онцолж хэлэхдээ: Швейцарт залуучуудын дунд ч хамгийн түгээмэл өр төлбөрийн апп-ны эргэн төлөлт болсон. Өрийн зөвлөгөө өгөх төвүүд дижитал төлбөрийн сөрөг үр нөлөөг бодитой харж байна. "Өнөөдөр худалдан авах харин маргааш төлөх чадвар хоёр зэрэг оршиж байх ёстойг өсвөр насныхан сайн ойлгохгүй байгааг хэлж байна.

Тиймээс эцэг эхчүүд мөнгөний зарцуулалт болон бодит байдлыг хэлж өгөх мөн өөрсдийн худалдан авах шийдвэрээрээ хүүхдүүддээ үлгэр дуурайл болох хэрэгтэй. Түүнчлэн бага сургуулийн хүүхдүүдэд халаасны мөнгийг бэлнээр өгөхийг зөвлөж байгаа юм.



Comments