top of page

ШВЕЙЦАРЫН ЦЮРИХ ХОТЫН ОРШИН СУУГЧДЫН 33,6 ХУВЬ НЬ ГАДНЫ ИРГЭД БАЙНА


ree

Швейцар улсын эдийн засгийн тулгуур хотуудын нэг болох Цюрих хотын оршин суугчдын тоо 2024 оны байдлаар 447,082-д хүрч түүхэн дэх дээд үзүүлэлтэнд хүрчээ. Өнгөрсөн 2023 онд л гэхэд нийт хүн ам 4045 хүнээр өссөн байна. Тус үзүүлэлтэд шилжиж буй хүмүүсээс илүү олон хүн нүүж ирсэн мөн шинээр төрсөн хүүхдийн тоо нас баралтын түшинээс өндөр гарсан нь нөлөөлсөн гэж хотын статистикийн газраас мэдээлсэн байна.


ree

Мөн хотын хэмжээнд нийт 33.6 хувь буюу 150,211 гадаадын иргэн амьдарч байгаа нь урд өмнө байгаагүй хамгийн өндөр тоо юм. Тодруулбал өнгөрсөн онд 4475 хүүхэд шинээр төрж, 3106 хүн нас барж, 41661 хүн ирж, 38985 хүн өөр хот эсвэл гадны улс руу нүүсэн байна. Цюрих хотын хүн ам өсөж байгаа ч ерөнхий шинэ төрөлтийн тоо цар тахлын өмнөхөөс 13 хувиар буурчээ.


ree

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page