top of page

ШВЕД УЛС ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЧАНГАТГАЖ, ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

3 minutes ago
1 min read

Шведийн Цагаачлалын агентлагт оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох 7,884 нээлттэй хэрэг одоо байна. 2022 оноос хойш жилд хүчингүй болгосон түр болон байнгын зөвшөөрлийн тоо дөрөв дахин өссөн байна. Агентлаг өмнөх өргөдөл, мэдүүлгээс зөрүү, төөрөгдүүлсэн мэдээлэл байгаа эсэхийг дахин шалгаж байна. Байнгын зөвшөөрлөө хүчингүй болгож магадгүй гэсэн захидал авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг хэвлэлүүд мэдээлжээ.



Мөн цагаачлалын бодлоготой холбоотой дараах шинэ өөрчлөлтүүд хэрэгжиж байна.

Гэр бүл нэгтгэх: 2026 оны аравдугаар сарын 1-нээс гэр бүлээ нэгтгэхтэй холбоотой цагаачлалын шинэ журам хэрэгжиж эхэлжээ. Шинэ зохицуулалтын хүрээнд хоёр хүүхэдтэй хүн эхнэр, нөхрөө Шведэд авчрахын тулд сард ойролцоогоор 53,000 швед крон буюу түүнээс дээш орлоготой байх шаардлага тавихаар хуулийн төсөлд тусгасан байна.

Орогнол хүсэгчид: Долдугаар сарын 12-ноос эхлэн шинээр орогнол хүссэн хүмүүст зөвхөн түр оршин суух зөвшөөрөл олгохоор болжээ. Мөн зургаадугаар сарын 12-нд Европын Холбооны Цагаачлал, орогнолын шинэ пакт хүчин төгөлдөр болоход Швед улс хэрэгжүүлэх боломжтой хувилбаруудаас хамгийн хатуу зохицуулалтыг сонгосон байна.

Иргэншил: Шведийн Цагаачлалын агентлагийн арваннэгдүгээр сарын 12-ны мэдээллээр тодорхой нөхцөл, тохиолдолд Шведийн иргэншлийг хүчингүй болгох боломжтой талаар мэдэгджээ.

Эх сурвалж: The Local Sweden

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page