top of page

ЦАГААЧ ТЭЭВЭРЛЭСЭН ЗАВИЙГ ХУТГААР ЗҮССЭН ЭТГЭЭД БАРИВЧЛАГДЖЭЭ

Sep 24
1 min read

Их Британийн Ла-Маншийн хоолойд цагаач тээвэрлэж явсан завийг хутгаар зүсэж гэмтээсэн хэрэгт 37 настай эрэгтэйг баривчилжээ. Тухайн үед завин дээр Францын эргийн хамгаалалтын алба хаагч байсан бөгөөд Нормандиас ирсэн 50 орчим цагаачийг Довер руу хүргэж, бүртгэлд хамруулсан байжээ.

Хэмпшир болон Уайт арал дахь цагдаагийн газраас мэдээлснээр, сэжигтнийг амь насанд аюул учруулах зорилгоор эд хөрөнгө сүйтгэсэн, мөн хөлөг онгоцны аюулгүй байдалд заналхийлсэн зэрэг хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Тэрээр одоогоор цагдаагийн байгууллагын хяналтад байгаа аж.



Цагдаа нар түүний мягмар гарагт шууд дамжуулсан бичлэгийг шалгаж байгаа бөгөөд бичлэгт завийг хутга мэт зүйлээр зүсэж буй нь харагддаг байна. Түүнийг дэмжигчид нь “Дэнни Томмо” хэмээн нэрлэдэг бөгөөд тэрээр цагаачдын эсрэг жагсаал зохион байгуулж, Patriot Platform нэртэй үйл ажиллагаагаараа дамжуулан “олон нийтийн эсэргүүцэл” өрнүүлэхийг уриалж байсан байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page