top of page

Европын Аяллын Хөтөч

ХУУЛЬ БУС 15 ЭНЭТХЭГ ДҮРВЭГЧИЙГ НЭГ МАШИНААС ИЛРҮҮЛЖЭЭ

Хууль бус дүрвэгч тээвэрлэж явсан авто машин
Хууль бус дүрвэгч тээвэрлэж явсан авто машин

Германы цагдаагийнхан лхагва гарагт Бельги улсаас Германы Хойд Райн-Вестфален чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийг хурдны А44 зам дээр зогсоож шалгасан байна.

Шалгалтаар тус машинд 15 энэтхэг иргэн хууль бусаар хил давж Германд нэвтрэх гэж байсныг саатуулжээ. Мөн хууль бусаар хүн хил давуулсан жолоочийг баривчилж, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хүн худалдаалах гэмт хэрэг, 7-н хүний суудалтай авто машинд 15 хүн хүн тээвэрлэж явсан нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой нөхцөлд тээвэрлэсэн хэргээр буруутгаж байна.

Мөрдөн байцаалтын явцад, жолооч, дүрвэгч тус бүрээс 20-100 еврогийн хөлс авч Германд нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Дүрвэгчдийг холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.

Comentarios


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page