ХОТЫН ЖИЖИГ ЦӨӨРМӨӨС ДОМОГ МЭТ ЯРИГДДАГ, АВАРГА САХАЛТ ЗАГАС ОЛДЖЭЭ
- 4 minutes ago
- 1 min read
Герман улсын Хэссэн мужийн Dreieich хотын нэгэн жижиг цөөрөмд олон арван жилийн турш домог мэт яригддаг байсан аварга сахалт загас олджээ. Харамсалтай нь загасчид уг загасыг үхсэн байхад нь нуурын эргээс олсон байна.

Энэхүү загасны тухай яриа 1980-аад оноос эхтэй аж. Тухайн үед хоёр жижиг сахалт загасыг цөөрөмд тавьснаас нэгийг нь 1990-ээд онд барьсан бол нөгөө нь олон жилийн турш хүмүүсийн хувьд домог болон үлдсэн байна. Мөн 2006 онд цөөрмийг бүрэн шавхаж шалгасан ч уг загасыг олж чадаагүй тул хүмүүс түүнийг байхгүй гэж бат итгэсэн байна.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар уг сахалт загас 40–45 жил амьдарсан бөгөөд сайн усны чанар, хангалттай хоол тэжээл нь ийм урт хугацаанд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Уг сахалт загас 2.60 метр урт, ойролцоогоор 100 килограмм жинтэй байсан нь бүм нутгаас олдсон хамгийн том загас гэдгийг онцолжээ. Өмнө нь Bodensee нуураас мөн адил 2.60 метр урт сахалт загас баригдаж байсан бол дэлхийн дээд амжилт 2.92 метр гэж тэмдэглэгдсэн байдаг байна.
Эх сурвалж:Bild



Comments