top of page

ХБНГУ- ЫН ПАРЛАМЕНТАД АНХ УДАА СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН СУУДАЛ АВАН ОРЖ ИРЛЭЭ


ree

Германы парламент түүхэндээ анх удаа сонсголын бэрхшээлтэй гишүүнтэй боллоо. Хатагтай Heike Heubach нь SPD намын гишүүн, Баварь мужаас гаралтай нэгэн юм. Шинэ гишүүн Герман улсын 80000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон 2024 оны 3-р сарын 21 нд албан ёсоор томилогдлоо.

Гишүүн Heike Heubach хэлсэн үгэндээ:

Мэдээж надад тусламж хэрэгтэй байх болно. Энэхүү онцгой шинэ нөхцөл байдлыг эергээр хүлээн авч байгаа Бундестагийн засаг захиргаанд талархаж байгаагаа илэрхийлээд, "Мэдээж миний хувьд төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллах болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд дарамт болж байгаа асуудлын гарц гаргалгааг бодитой харж чадна гэдгээ мэдэгдсэн юм.


ree

Мөн чуулганы үеэр түүнийг хэд хэдэн дохионы хэлний хэлмэрч дагалдаж ажиллах бөгөөд гишүүний саадгүй ажиллах боломж, бэлтгэл байдлыг хэдэн сарын өмнөөс бүрдүүлсэн гэдгийг Бундестагийн ерөнхийлөгч тодотгосон байна. Түүнчлэн SPD намын Баварь мужын бүсийн дарга Каролин Вагнер "Хүртээмжийг зөвхөн барилгын хувьд биш, жишээлбэл, хорооны хуралдаанд оролцох, чуулганы хуралдаанд үг хэлэх гэх мэт сонсголын бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хангаж ажиллахёстой. Энэ бол дан ганц нэг гишүүний асуудал биш бүтэн улсын тусгай хэрэгцээт иргэдийн асуудал гэдгийг онцолсон юм.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page