ХБНГУ-ЫН ЗГ 2026.01.01-ЭЭС ЭХЛЭН МӨРДӨГДӨХ ШИНЭ БОДЛОГЫГ БАТАЛЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Oct 9
- 1 min read

ХБНГУ-ын CDU, CSU, SPD намууд олон цагийн хэлэлцээний дараа нийтлэг шинэчлэлийн багц дээр тохиролцжээ. Жишээ нь Bürgergeld халамжийн системийг зогсоож "Grundsicherung" буюу “Үндсэн баталгаа” нэртэй шинэ систем нэвтрүүлнэ. Тус шинэ систем нь халамж авах хүмүүсийн хариуцлага, оролцоог чангатгана. Тодруулбал ажилгүй хүн тухайн газрынхаа Job Center-ийн ажил хайх уулзалтдаа хоёр удаа дараалан ирэхгүй бол 30%, гурав дахь удаа ирэхгүй бол тэтгэмжийг бүрэн зогсоож түрээсийн мөнгийг ч олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн гол шийдвэрүүдийн 2-рт “Идэвхтэй тэтгэвэр” (Aktivrente) нэвтрэнэ. Энэ нь
тэтгэвэрт гарсан хүн ажил хийвэл сард 2000 евро хүртэл орлогоо татваргүй авах бөгөөд зөвхөн нийгмийн даатгал төлж буй ахмад ажилтнуудад хамаарах юм байна.

Цахилгаан машины урамшуулал (E-Auto-Prämie) дахин эхэлнэ гэжээ. Хуучин урамшууллыг 2023 онд цуцлаад байсан юм. Шинэ хэрэгжих бодлогоор бага болон дундаж орлоготой өрхүүдэд зориулан шинэ тэтгэмжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Зам, төмөр зам барихад нэмэлт 3 тэрбум евро гаргана. Ингэснээр төлөвлөсөн барилгын төслүүдийг шууд эхлүүлэх боломжтой.
Comments