top of page

Европын Аяллын Хөтөч

ХБНГУ УЛС ЧЕХ, ПОЛЬШ, ШВЕЙЦАР УЛСТАЙ ХИЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЯНАНА.

Герман улс өнгөрсөн 9-р сарын 16-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд улсынхаа бүх хил дээрх замын хөдөлгөөнд хяналт тавьж, хилээр нэвтэрч буй хүмүүсийн биеийн байцаалт, оршин суух бичиг баримтыг шалгах журам хэрэгжүүлж эхэлсэн. Тус түр хяналтын журмын хүчинтэй хугацаа энэ долоо хоногийн ням гарагт дуусах байсан.

Гэсэн хэдий ч ХБНГУ-ын дотоод хэргийн сайд тус журам цаашид үргэлжлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Чех, Польш, Швейцар улс мөн адил хамтарсан хилийн хяналтыг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Герман улс хууль бус цагаачлалын эсрэг тэмцэх нэн шаардлагатай цаг үетэй нүүр тулж байна. Энэ нь улсын дотоод хөгжлийн асуудал болон нийт иргэдийн аюулгүй байдалд шууд хамааралтайг онцоллоо.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page