ХБНГУ: HALSBRÜCKE ХОТЫН МЕТАЛЛЫН ҮЙЛДВЭРТ ТОМООХОН ТҮЙМЭР ГАРЧЭЭ.
- Ariuka Ariuk
- Dec 8, 2024
- 1 min read

Саксони мужийн Halsbrücke хотын металл боловсруулах үйлдвэрт өнөөдөр өглөө үүрээр томоохон гал гарч 200 орчим гал сөнөөгч үүрэг гүйцэтгэж байна. Хариуцсан бүс нутгийн хяналтын төв MDR SACHSEN-ийн мэдээлснээр гал өглөө эрт үйлдвэрлэлийн танхимд гарсан байна. Түймрийн голомт дээр өтгөн утаа үүссэн.

Мөн маш их эвгүй үнэртэй хий ялгарч байсан тул бүс нутгийн оршин суугчдад цонх, хаалгыг нь хаалттай байлгах тухай анхааруулгыг гар утасны аюулын сигналаар дамжуулан өгсөн байна. Ослын газарт агаарын хэмжилт хийж байна. Түүнчлэн 15 километрийн радиуст байгаа томоохон хот болох Фрэйбэрг болон жижиг хотуудын оршин суугчид цонх, хаалгыг хааж, гэрийн агааржуулагчийг унтраах хэрэгтэйг зөвлөжээ.




Comments