ХБНГУ 2025.01.01-ЭЭС ЭХЛЭН ХУУЧИН ХУВЦАС, НЭХМЭЛ ХАЯГДЛЫГ ТУСАД НЬ АНГИЛНА
- Ariuka Ariuk
- Dec 7, 2024
- 1 min read

2025 оны 1-р сарын 1-ээс эхлэн Германы өрх бүр хуучин хувцас, нэхмэлийн хог хаягдлыг тусад нь ангилах журмыг дагаж мөрдөнө. Өмнө нь хуучин хувцсыг гудамжинд байрлуулсан цэгт хийх эсвэл ахуйн хаягдлын хамт устгадаг байсан бол цаашид энэ байдлыг зогсоохоор болжээ. Тодруулбал өнөөдөр хогийн саванд хийгдэж байгаа олон нэхмэл эдлэлийг илүү сайн ялгах, дахин боловсруулах аргаар дахин ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм.

Ингэснээр байгаль орчинд ээлтэй төдийгүй, иргэдийн эдийн засагт хэмнэлттэйг онцолж байгаа юм. Мөн удаан эдэлгээтэй, хоёр дахь хэрэглэгчид хүрэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд компаниуд илүү их анхаарч, үүрэг хариуцлага хүлээнэ гэж үзэж байна. Одоо нийтийн хог хаягдлыг устгах байгууллагууд шинэ журмыг боловсруулж байна. Үүнд цуглуулагч савыг шинээр нэвтрүүлэх, дахин боловсруулах төвүүдийн ажиллах хугацааг уртасгах зэрэг менежментийг хийх бөгөөд хотын захиргаанаас хамаарч өөр өөр байх болно гэжээ.

Зориулалтын цэгт хаяагүй тохиолдолд торгууль төлөхийг Германы Хог Хаягдлыг Устгах Газраас анхааруулж байна.



Comments