ФРАНЦЫН ПАУ ХОТЫН ГУДАМЖИНД АЗИ ЖУУЛЧИН ГУРВАН УДАА ХУТГАЛУУЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jun 16
- 1 min read

Францын Пау хотын Пиренейн өргөн чөлөөнд ази жуулчид халдлагад өртжээ. Гэмт хэрэг 6-р сарын 14-ний Бямба гарагийн 11 цагийн орчимд болсон бөгөөд гэмт этгээд хохирогчийг гурван удаа хутгалсан байна. Пау хотын улсын яллагч Родольф Жарри: халдлагын сэжигтэн одоо хүртэл баригдаагүй байгаа, тус хотын эрүүгийн цагдаагийн алба хэргийг мөрдөж хэрэгтнийг эрэн сурвалжилж байна гэжээ.

Мөн гэрчийн хэлснээр хохирогч Ази гаралтай жуулчин байсан бөгөөд цуг явж байсан эмэгтэй нь “Help! Help!” хэмээн англиар хашхирсан гэж орон нутгийн хэвлэлд дурджээ. Халдлагад өртсөн 30 орчим насны эрэгтэй Пау хотын эмнэлэгт яаралтай хагалгаанд орж амь нас нь аюулгүй болжээ.
Comments