УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ В.ЗЛЕНСКИЙ БЕРЛИНД АЙЛЧИЛЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- May 29
- 1 min read

2025 оны 5-р сарын 28 буюу өнөөдөр Германы Канцлер Фридрих Мерц болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Берлинд уулзжээ. Уулзалтын дараах мэдэгдэлд Герман улс Украинд 5 тэрбум еврогийн өртөгтэй цэргийн тусламж үзүүлэх болсноо зарлалаа. Германы тусламжийн хүрээнд Украинтай хамтран холын тусгалтай зэвсэг, дрон үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, BARS, AN-196 Liutyi, Flamingo зэрэг дронуудыг хамтран үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд дээрх зэвсгүүд 600-800 км хүртэлх тусгалтай юм байна.

Мөн Герман улс Diehl компанийн үйлдвэрлэсэн IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах системийг Украинд нийлүүлэхээр болсон бөгөөд Германы Канцлер Мерц Украинд нийлүүлж буй зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглах хязгаарлалтыг цуцалсан бөгөөд энэ нь Украинд Оросын цэргийн байгууламжуудыг онилох боломжийг олгожээ. Харин Москва Германы энэхүү шийдвэрүүдэд шүүмжлэлтэй хандаж, Германыг дайнд шууд оролцож байна гэж буруутгасан байна .



Comments