top of page

ТРАМБАЙ ДОТОР ҮЛ ТАНИХ ЭТГЭЭД 46 НАСТАЙ ЭМЭГТЭЙ РҮҮ БЕНЗИН ЦАЦАЖ ГАЛ ТАВЬЖЭЭ

ree

Тус хэрэг өнөөдөр өглөө 10 цагийн үед Германы Thüringen мужийн Gera хотын трамбайд гарчээ. Тодруулбал трамбайд зорчиж явсан 46 настай эмэгтэй рүү үл таних этгээд бензинээр цацаж улмаар эмэгтэйг шатаажээ.

ree

Хэрэг гарах үед зорчигчид ослын товчлуур дарж трамбайг зогсоох үед гэмт хэрэгтэн зугтсан байна. Трамбайн жолооч галын хор ашиглан шатаж буй эмэгтэйг аварчээ. Цагдаагийн мэдээлснээр эмэгтэйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн, хүнд түлэгдсэн гэж мэдээлжээ.

ree

Түүнчлэн цагдаагийн төлөөлөгч Riedder-ийн мэдээлснээр тус хэргийг “аллага үйлдэхийг завдсан” гэмт хэрэг гэж үзэн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн бөгөөд гэмт хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж байна.

ree

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page