СУРГУУЛЬ ДОТОР ҮЛ ТАНИХ ЭТГЭЭД ГАЗ ЦАЦАЖ 22 ХҮҮХЭД ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Dec 3, 2024
- 1 min read

Өчигдөр буюу даваа гарагийн өглөө Берлин хотын Berlin-Weißensee бага сургууль дотор үл таних этгээд цочроох газ "Reizgas" цацжээ. Цочроох хийнд олон хүүхэд өртөж хордсон бөгөөд нэг хүүхэд хүнд цочролд орсон, 43 хүүхдийн нүд, амьсгалын зам боогдож, 22 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн гэж Берлиний гал түймрийн албанаас мэдээллээ.

Эхний дүгнэлтээр өглөө сургууль дотор үл таних этгээд цочроох газыг цацсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Одоогоор хэргийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд насанд хүрсэн хүн үү эсвэл хүүхэд үү гэдэг нь тодорхойгүй байна гэжээ.
Цочроох газ нь: Хүний бие махбодь, ялангуяа амьсгалын систем , нүдний салст бүрхэвчид шууд нөлөөлдөг хий юм . Тус газыг ихэвчлэн цагдаа, хамгаалалтын албаныхан ашигладаг юм байна.



Comments