top of page

ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ 2024.12.08 БУЮУ ЭНЭ НЯМ ГАРАГТ ДАХИН ҮҮДЭЭ НЭЭНЭ.

ree

Парисын эх дагинын сүмд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр том хэмжээний гал гарч хаагдсан. Тэгвэл 2024 оны 12-р сарын 8-ны өдөр Парисын Дарь Эхийн сүм “Notre-Dame de Paris”дахин нээгдэнэ. Гал түймрээс хойш таван жил хугацаанд хэдэн зуун сая еврогийн санхүүжилтээр сэргээн засварлах ажил хийгджээ.

ree

Дуганы дотор тал чулуун өнгөлгөөтэй учир галд ноцтой хохирол аваагүй гэжээ. Дундад зууны үеийн эх дагины сүм үүд хаалгаа дахин нээснийхээ дараа жилд 14 сая жуулчныг хүлээн авах юм.

ree

Сонирхуулахад сүмийн өндөр -35 метр, урт нь 130 метр, өргөн нь- 48 метр, Хонхны цамхгийн өндөр-69 метр, Эммануэль хонхны жин -13 тонн хэл нь -500 кг байдаг байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page