ОХУ-ЫН ДАЙНЫ ТАКТИК НАТО-Г БАТЛАН ХАМГААЛАХ ЗААЛТАД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ
- Ariuka Ariuk
- Nov 29, 2024
- 1 min read
Барууны эсрэг Оросын дайны тактик нь эцсийн дүндээ НАТО-г харилцан хамгаалалтын 5-р заалтыг ашиглахад хүргэж болзошгүй гэж Германы тагнуулын газрын дарга Bruno Khal өнөөдөр анхаарууллаа. 5-р зүйлд НАТО-гийн гишүүн бүх улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрт нь халдсан аливаа гишүүнд тусламж үзүүлэх тухай улс төрийн амлалт юм. Мөн Украйнд Оросын цэргийн халдлага нэмэгдэж байгаа нь НАТО-той шууд цэргийн мөргөлдөөн хийх бас нэгэн хүчин зүйл болж байна гэжээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Балтийн тэнгист Герман, Финланд хоёрыг холбосон усан доорхи холбооны хоёр кабель тасарсан энэ нь хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдлээ. Сүүлийн саруудад Европ даяар хэд хэдэн удаа галдан шатаах халдлага гарч, холбооны улс орнуудад кибер халдлага ихсэж байгаа нь дайнтай шууд холбоотой гэжээ. Өнгөрсөн 7-р сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен хэлэхдээ, Орос улс шууд зэвсгээр биш ч гэсэн эрлийз дайны тактикаар өдөр бүр европыг довтолж байна. Бид үүнийг илүү нухацтай авч үзэх ёстой, ОХУ-д хэтэрхий эелдэг хандаж байна" гэж мэдэгджээ.



Comments